Таеквондогийн УАШТ-ээс З.Баясгалан мөнгөн медаль хүртлээ

Олон улсын Таеквондогийн Монголын холбооноос Насанд хүрэгчид, Мастерын ангиллын Монгол Улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнийг дөрөвдүгээр сарын 01, 02-ний өдрүүдэд “Спортын төв ордон”-д зохион байгуулав.

Энэхүү тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч З.Баясгалан амжилттай оролцон “Хоёрдугаар байр”-т шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн медаль медаль хүртлээ.

Ийнхүү Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч З.Баясгалан нь “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох эрхээ авав.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …