Чөлөөт бөх:Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ

Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан өнгөрсөн жилийн Улаанбаатарын хүрэл медалиа Астанад ихэрлүүлж хошой медальтан болов.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий хүрэл медальтай Тайваний Пэн Цен Хуныг 11:0-ээр ялснаар шагналын тавцанд зогссон.

Ийнхүү Астанагийн дэвжээнд манай эмэгтэй бөхчүүд 2 мөнгө, 2 хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …