Хөлбөмбөг: Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнөөдөр Тайландын эсрэг тоглоно

Парис 2024 Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны D хэсгийн эхний тоглолтоо Тайланд улсын Чонбури хотноо Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн билээ.

Тэгвэл хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 18:00 цагаас талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай тоглох юм.

Тайланд улсын шигшээ багийн хувьд Азийн хүчирхэг эмэгтэй шигшээ багуудын нэг бөгөөд тэд эхний тоглолтдоо Сингапурыг 6:0 харьцаатай хожсон билээ.

Та бүхэн тоглолтыг https://www.youtube.com/live/MpZHA9_sjW4 тус линкээр 18:00 цагаас шууд хүлээн авч үзэх боломжтой.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …