65kg FS - Tulga TUMUR OCHIR (MGL) df. Ismail MUSUKAEV (HUN)

“Ranking Series” тэмцээнээс Т.Тулга алтан медаль хүртэж, Н.Наранхүү үзүүрлэлээ

Чөлөөт бөхийн UWW-гийн дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн дөрвөн тэмцээний эхнийх “Zagreb Open” Хорватын нийслэл Загребийн “Dom Sportova Sport Hall”-д болж өндөрлөлөө.


Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “U23” нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр шөвгийн наймд Францын Адам Бибулатовыг 10:0-ээр, хагас шигшээд Туркийн Эмра Орманоглуг 4:4-өөр ялж шигшээд “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт, 2019 оны Азийн аварга Ираны Реза Атритай учраа таарсан.

Н.Наранхүү өнгөрсөн жилийн Белградын дэлхийн аваргад ялагдаж байсан бөгөөд энэ удаа мэхээ дутуу хийж хашир туршлагатай өрсөлдөгчдөө даралтаар цэвэр ялагдаж үзүүрлэв.

“Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртсэн юм.

Тэрбээр Загребт 1/8 шигшээд Аргентиний Агустин Алехандро Дестрибатсыг 11:0-ээр, Шөвгийн наймд Эван Хендерсоныг 12:1-ээр, хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын аварга Унгарын дагестан легионер Исмаиль Мусукаевыг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Жозеф Маккенаг 4:1-ээр тус тус ялж алтан медалийн тавцанд зогссон.

Т.Тулгын хувьд “Ranking Series” ангиллын тэмцээнд хоёр дахиа алтан медалиа зүүж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн зургаадугаар сард Алматыд Болат Турлыхановын тэмцээнээс анхны түрүүгээ авч байв.


Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …