“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Батбаатарын Баттөрийг томилж, “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр батламжийг нь гардууллаа. Спортын наадмын элч төлөөлөгч нь салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, авьяас чадвар, нийгэм дэх нөлөөлөл, байр суурь, харилцаа холбоон дээрээ суурилан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг гадаад, дотоодод сурталчлан таниулах үүрэгтэй юм. …
Спорт
January, 2023
-
16 January
Монгол тамирчин мөсөнд авиралтын Дэлхийн цомоос анх удаа медаль хүртлээ
Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д үргэлжилж байна. Тус тэмцээнээс Монголын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр мөсөнд авиралтын Дэлхийн цомоос медаль авсан Монголын анхны тамирчин болов. Мөн Азийн АШТ-ий мөнгөн медаль авсан амжилт үзүүллээ. ОУХМ Н.Хэрлэн нь Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин. …
-
16 January
Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 31 жилийн ойн өдрийг тохиолдуулсан үндэсний бөхийн хүчит барилдаан энэ сарын 13-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болж, улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглолоо. 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын уугуул, …
-
12 January
Жүдо:Э.Батжаргал алт, Ч.Сугархүү мөнгөн медаль хүртлээ
Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн жүдо, самбо бөхийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, жүдо бөхийн 100 кг-ийн жинд ахлах дэслэгч Э.Батжаргал алт, ахлах ахлагч Ч.Сугархүү мөнгө, самбо бөхийн 98 кг-ийн жинд ахлах дэслэгч Э.Батжаргал алт, ахлах ахлагч Ч.Сугархүү, ахлагч Ж.Отгонсайхан нар хүрэл медалийн эзэд боллоо. Тус …
-
11 January
Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгч боллоо
“Токио-2020” олимпын хүрэл мeдальт, жүдо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатарыг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр томилсны дагуу “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр гэрчилгээг нь гардуулан өглөө. Элч төлөөлөгч нь спортын салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг эх орондоо …
-
9 January
Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт нэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, аваргуудаа тодрууллаа. Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч …
December, 2022
-
28 December
2022 оны Шилдэг спортын сэтгүүлчээр Н.Бэлгүүн тодров
Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол /2022.12.26/ Чингис хаан музейд боллоо. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм. UBS телевизээр өдөр тутмын спортын мэдээллээс гадна долоо хоног бүр Супер спорт, Тамирчны нэг өдөр, Гоол зэрэг нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан Н.Бэлгүүн Оны шилдэг спортын сэтгүүлчээр тодорч, “Бөртэ чоно” шагналын эзэн …
-
28 December
2022 оны Шилдэг эмэгтэй тамирчнаар Д.Отгонжаргал, Л. Энхрийлэн нар тодорлоо
Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол энэ сарын 26-нд Чингис хаан музейд боллоо. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм. ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – ДОЛГОРЖАВЫН ОТГОНЖАРГАЛ (ЧӨЛӨӨТ БӨХ) Жилийн өмнө тэрбээр 20 насандаа оны шилдэг залуу тамирчны шагналыг гардсан. Тэгвэл энэ жил амжилтаа ахиулж, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн үзүүлэлтээр …
-
27 December
2022 оны шилдэг эрэгтэй тамирчин:Мөнхтөрийн Лхагвагэрэл (ЧӨЛӨӨТ БӨХ)
Чөлөөт бөхийн хүнд жинд цахиур хагалж яваа М.Лхагвагэрэл өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, оны шилдэг тамирчнаар дахин тодорлоо. Тэрбээр 2022 онд дэлхийгээс мөнгөн медаль зүүж, Туркийн олон улсын тэмцээнд үзүүрлэж, Казахстаны тэмцээнээс хүрэл медальтай ирсэн төдийгүй дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байна.
-
27 December
2022 оны Шилдэг залуу тамирчнаар Ш. Энхийн-Од тодров
Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол өчигдөр /2022.12.26/ Чингис хаан музейд боллоо. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм. Энэ жилийн Шилдэг залуу тамирчин төрөлд 15 тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг NCAA-гийн 1-р дивизионд тоглосон анхны монгол тамирчин Ш.Энхийн-Од, өсвөрийн дэлхийн аварга шатарчин Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын …
-
27 December
2022 оны Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар М.Анхцэцэг тодорлоо
Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол өчигдөр /2022.12.26/ Чингис хаан музейд боллоо. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм. ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ (ХҮНДИЙН ӨРГӨЛТ) Тивийн аваргад итгэлтэй түрүүлж, дэлхийн аваргад түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн туйванч бүсгүй М.Анхцэцэг авсан оноогоороо эмэгтэй тамирчдыг тэргүүлж, 2022 оны …
-
27 December
2022 оны Шилдгийн шилдэг тамирчнаар Ц. Цогтбаатар тодорлоо
Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол өчигдөр /2022.12.26/ Чингис хаан музейд боллоо. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм. 2022 ОНЫ МОНГОЛЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН – ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР (ЖҮДО БӨХ) Монгол Улсын гавьяат тамирчин Ц. Цогтбаатар өнгөрсөн жил оны шилдэг тамирчны санал асуулгад аман хүзүүдсэн бол энэ жил дэлхийн аварга …
-
20 December
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын спортын төрөлд E-Sport орно
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх оны наймдугаар сард “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Тус наадмын спортын 11 төрөлд электрон спорт буюу E-Sport орохоор болсон. Зүүн Азийн залуучуудын наадамд анх удаа E-Sport орж буй энэхүү үйл явдлын хүрээнд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо болон Азийн Электрон спортын хороо хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн …
-
16 December
Монголын эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
АНУ-д чөлөөт бөхийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдлөө. Монголын эмэгтэй баг хэсэгтээ Японы бөхчүүдийг ялсан бол Украины багт 3:7-гоор дийлджээ. Улмаар тэд хагас шигшээд тэмцээн зохион байгуулагч АНУ-ын багийг 7:3-аар ялснаар хүрэл медаль хүртлээ. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд өмнө нь 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл …
-
16 December
Гавьяат тамирчин Г.Дорж тэмцээний хошой аварга болов
АНУ-ын Лас Вегас хотод бодибилдинг, фитнесийн “Мистер олимпиа” тэмцээн болж байгаа бөгөөд 60 орны 900 орчим тамирчин өрсөлдөж байна. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд гавьяат тамирчин Гансүхийн Дорж алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Г.Дорж нь өнгөрсөн жилийн тус тэмцээнд түрүүлсэн бөгөөд хошой аварга болж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл