Уулын цанын шинэ хатан хаан

Олимпын хошой аварга уулын цаначин бүсгүй Микаела Шиффрин Италийн Кронплатцад болсон Дэлхийн цомын ээлжит гараанд түрүүллээ.

Энэ нь түүний Дэлхийн цомын 83 дахь ялалт байсан бөгөөд уг үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшигч Линдсей Вонныг ардаа орхин бүх цаг үеийн тэргүүнд бичигдэж эхлэв.

Тэрбээр 2022-2023 оны улиралд есөн гараанд түрүүлээд байна.

“Хэтэрхий их догдолж байсан болохоор тухайн үеийн мэдрэмжээ тайлбарлан хэлэхэд хэцүү байна. Одоо би элдэв юм бодолгүй, зүгээр л амжилтаасаа таашаал авмаар байна” хэмээн Микаела Шиффрин ярьжээ.

27 настай америк бүсгүй 2022 оноос хойш Дэлхийн цомын гараанд хурд сорихдоо 83 алт, 24 мөнгө, 24 хүрэл медаль хүртээд байна. Мөн ДАШТ-ээс 6 алт, 2 мөнгө, 3 хүрэл, олимпын наадмаас 2 алт, 1 мөнгөн медаль авсан юм.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …