“Жем интернэшнл” группийн нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, Ховд дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” групп, “Даян” дэвжээний бөх, МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл, Төв аймгийн Баянцогт сумын харьяат, “Гацуурт” групп, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын харцага Ө.Даваабаатар нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Л.Лха-Очир, Ц.Мөнхбаяр, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдэв.