Бокс:М.Энхжаргал хүрэл медалийн болзол хангалаа

Эмэгтэй боксчдын ДАШТ-ээс Монголын баг хоёр дахь медалиа авлаа. 54 кг-д хүч сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга М.Энхжаргал өрсөлдөгч Италийн О.Савчукийг 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Эхний үед таван шүүгч бүгд Итали боксчинд ялалтыг өгсөн. Харин удаах хоёр үед М.Энхжаргал дайчин тоглож, өрсөлдөгчөө илүүрхсэнээр дэлхийн медальтны эгнээнд нэгдсэн юм.

Үүнээс өмнө Л.Алтанцэцэг мөн медалийн болзол хангаад байсан билээ.

Манай хоёр боксчин өнөөдөр медалийн өнгөө өөрчлөх тун чухал тулааныг хийх болно.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …