Чөлөөт бөх:ОУХМ Н.Эрхэмбаяр алтан медаль хүртлээ

Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Ази, номхон далайн орнуудын анхдугаар наадам гуравдугаар сарын 2-11-ний өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект боллоо.


Жүдо, чөлөөт бөх, сонгомол бөх, таеквондо, каратэ гэсэн 5 төрөлд болсон тус наадмын бөхийн төрөлд Монголын 4 тамирчин дасгалжуулагч Э.Баттүшигийн удирдлага дор хүч үзсэнээс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай эх орондоо ирэхээр болов.


Тодруулбал, ОУХМ Намдагдоржийн Эрхэмбаяр чөлөөт бөхийн 65 кг-д алт, сонгомол бөхийн 67 кг-д хүрэл, Дашдоогийн Даваа-Очир чөлөөт бөхийн 70 кг-д мөнгө, ОУХМ Ширэндэвийн Батбаатар 86 кг-д хүрэл, Нансалмаагийн Бат-Эрдэнэ сонгомол бөхийн 77 кг-д хүрэл медаль тус тус хүртлээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …