“Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга Бишкекийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээний сүүлийн өдөр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр Бишкект 1/8 шигшээд Тажикистаны дагестан легионер Абдулмажид Кудиевийг 4:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Уможон Жалоловыг 6:5-аар, хагас шигшээд Казахстаны Мейржин Ашировыг 8:4-ээр, финалд 2021 оны Ослогийн ДАШТ-д хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогсч байсан эзэн орны Алибек Осмоновыг 5:2-оор тус тус ялж алтан медалийн тавцанд зогссон.
Т.Тулгын хувьд “Ranking Series” ангиллын тэмцээнээс гурав дахиа алтан медалиа зүүж байгаа бөгөөд 2022 оны зургаадугаар сард Алматыд Болат Турлыханов, энэ жилийн хоёрдугаар сард Хорватад “Загреб Опен“-д түрүүлээд байсан юм.