Буудлага спортын тамирчид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат (гавьяат дасгалжуулагч), Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөнө.

Тэмцээний гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Г.Хэрлэнцэцэг, Ц.Анударь нар оролцох бол эрэгтэйчүүүдийн ангилалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, О.Төгөлдөр нар цэц сорих нь ээ.

Харин урт бууны эрэгтэйчүүдийн ангилалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдэд О.Есүгэн, Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Т.Золжаргал, О.Мөнхзул өрсөлдөхөөр болжээ.

Монголын буудлага спортоос “Парис-2024” зуны олимпын наадмын эрх авсан нэг тамирчин нь О.Есүгэн юм.

Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн буюу дэлхийн цом дөрөвдүгээр сард Бразилын Рио Де Жанеро хотод болох билээ.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …