Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Оросын Холбооны Улсын хил хүртэл 355 километр замыг туулахаар өнөөдөр /2024.01.02/  “Ice Nomad Marafon” хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлээ.

 Энэхүү өвлийн гүйлт нь төрийн цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилт, тэсвэр хатуужлыг харуулах, өвлийн гүйлтээр залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж, спортоор хичээллэх, байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалах гэдгийг хурандаа Б.Цэвээндаш онцолсон юм.

 Мөн тэрбээр 2023 оны 7 дугаар сард Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум хүртэлх 618 километр замыг 17 хоног гүйж туулсан юм.

 Хурандаа Б.Цэвээндаш 2012, 2016 онд  Эверестийн оргилд Монгол Улсын төрийн далбааг хоёронтоо мандуулсан бахдам амжилтаараа 2016 оны шилдэг тамирчнаар шалгарч байсан билээ.

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …