“КАНВОН 2024” Монголын баг тамирчид нээлтийн ёслолд хүрэлцэн ирлээ

Ази тивд анх удаагаа зохион байгуулагдаж буй “Канвон 2024” залуучуудын олимпын наадмын бамбар тун удахгүй асахад бэлэн болж, тив тивийн шилдэг залуу тамирчид хуран цуглаад байна.

Энэхүү 4 дэх удаагийн Олимпын наадамд Монголын баг тамирчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 12 тамирчин, 3 дасгалжуулагч багш нар Багийн ахлагч Б.Баттцэцэгийн удирдлага дор оролцож байгаа бол ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг нар ОУОХ-ны урилгаар, Монголын цана болон биатлоны холбооны удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл баг тамирчдаа дэмжихээр хүрэлцэн ирээд байна.

Санал болгох мэдээ

“Бөртэ чоно-2024” ёслолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин найруулна

Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол Улсын драмын эрдмийн …