Спорт

October, 2025

  • 14 October

    Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

    Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-ын жинд Дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө. Э.Содномпилжээ пауэрлифтингийн дэлхийн аварга …

  • 6 October

    Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

    Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан Лапорта-тай Барселон хотноо уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жоан Лапорта Монголын хүүхэд, залуусын авьяасыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Монгол Улсад 2026 онд “Barca Academy” буюу хүүхдийн хөлбөмбөгийн академиа байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэв. Энэхүү санаачилгыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам бодлогын түвшинд дэмжин хамтран ажиллахаа …

  • 6 October

    Ахмад бөхчүүдийн барилдаанд Д.Бумбаяр, М.Жамъянпүрэв, Д.Баасандорж нар түрүүллээ

     Өмнөговь аймгийн нэрэмжит, Ахмад бөхчүүдийн барилдаан 3 насны ангиллаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус барилдааны 55-аас дээш насны ангилалд 32 бөх барилдсанаас Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдартан” дэвжээний бөх, улсын заан Д.Бумбаяр түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун үзүүрлэв.  Дөрөвт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, Монгол улсын харцага Н.Саранцогт, Өмнөговь …

  • 3 October

    Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө

    Энэтхэг улсад ширээний теннисний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-16-ны өдрүүдэд болно. 28 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 24, эмэгтэйчүүдэд 22 орны баг тамирчид оролцохоо мэдүүлжээ. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдэд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар өрсөлдөхөөр “Оч” төвд бэлтгэл сургуулилтаа хангаж …

  • 2 October

    Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ

    Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна. Энэ оны 10 сарын 1-ний байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас одоогийн байдлаар 135 медаль (34 алт, 36 мөнгө, 65 хүрэл) хүртлээ. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, таван мөнгө, …

September, 2025

  • 29 September

    Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар Пара байт харвааны холимог багийн дэлхийн аварга боллоо

    БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөв. Тэмцээний холимог багийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэд шигшээд шалгарах замдаа Словени (6:0), Австрали (5:3), БНХАУ (5:1)-ын …

  • 29 September

    Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Пара байт харвааны дэлхийн аварга боллоо

    БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна. Өчигдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн багийн харваанд Үндэсний шигшээ …

  • 29 September

    ОУХМ Б.Гончигсүрэн Чиндао ГРАН ПРИ тэмцээний аварга боллоо

    БНХАУ-ын Чиндао хотод зохиогдсон жүдо бөхийн Гран при тэмцээнээс үндэсний шигшээ багийн тамирчин, Улаанбаатар их дуулгын аварга, ОУХМ Б.Гончигсүрэн алтан медаль хүртлээ. Алтан медалийн төлөө Словак улсын тамирчин Мариус Физертэй барилдаж үндсэн цагт вазари үнэлгээ аван улмаар даралтаар цэвэр ялж аваргын алтан медаль хүртэв. Ингэснээр Монгол Улсын баг 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр …

  • 26 September

    Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Пара байт харвааны ДАШТ-ий багийн төрөлд алтан медалийн төлөө өрсөлдөнө

    БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна. Өнөөдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн багийн харваанд Үндэсний шигшээ …

  • 25 September

    Монголын тамирчид олон улсын хүүхдийн спортын наадмаас 21 медаль хүртээд байна

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур гэсэн хоёр хотод Олон улсын хүүхдийн спортын XI наадам есдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд болж байна. Тус наадамд Монгол улсаас спортын есөн төрөлд 21 дасгалжуулагчийн удирдлага дор 125 тамирчин өрсөлдөж буй. Одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид таеквондо, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр нийт 21 медаль (12 алт, 5 мөнгө, 4 хүрэл) хүртлээ. Тухайлбал, таеквондогийн төрөлд зургаан …

  • 25 September

    Монголын пара байт харвааны холимог баг ДАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдөнө

    БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна. Өчигдөр тус тэмцээний холимог багийн төрөлд Үндэсний шигшээ …

  • 22 September

    Улсын арслан Ц.Бямба-Отгон нээлтийн барилдаанд түрүүллээ

    Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан НАМРЫН УЛИРЛЫН НЭЭЛТ Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, шинэ, залуу арслан Энхтүвшиний Батмагнай үзүүрлэлээ. Дөрөвт …

  • 17 September

    Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ

     ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн  жинд  хүрэл медаль хүртсэн ОБЕГ-ын дэргэдэх  “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэгийг өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнээ дахин цуурайтуулан, түүхэн амжилтаа бататгасанд  баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье” хэмээн хэлсэн үгэндээ тодотгосон юм. ОУХМ …

  • 9 September

    Жюү жицүгийн 18 тамирчин “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцоно

    Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Бахрейн-2025” Азийн залуучуудын наадамд оролцох спорт холбоодыг хүлээн авч уулзаж байгаа билээ. Энэ өдөр Монголын хүндийг өргөлтийн холбоо, Монголын жюү жицүгийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан тамирчдын байр хоол, замын зардалд дэмжлэг үзүүллээ. Уулзалтын үеэр Жюү жицүгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О. Болд-Эрдэнэ “Юуны өмнө өнгөрсөн 8 дугаар сард БНХАУ-ын Чендү …

  • 9 September

    Бокс:О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн төлөө тулалдана

    Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд болж байгаа бөгөөд 66 орны нийт 540 (эрэгтэй 327, эмэгтэй 213) тамирчин өрсөлдөж байна. Харин манай улс тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчес нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчинаа илгээсэн билээ. Тэднээс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ …