Сагсан бөмбөгийн Хөгжлийн лигийн Бүх оддын тоглолт болно

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг М Хөгжлийн лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 4-ны ням гарагт Спорт төв ордонд болох гэж байна.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг лигт түрүүлсэн баг энэ жилээс Үндэсний дээд лиг рүү шууд дэвшин орно. Тэгвэл Бүх оддын тоглолт нь лигт оролцож буй бүх легионер тоглогч М лигийн шилдэг тамирчдын эсрэг өрсөлдөх юм. Энэ үеэр гурван онооны шидэлтийн тэмцээн, ур чадварын тэмцээн болон дасгалжуулагч нараас хамгийн өндөр санал авсан, лигт үзүүлэлтээрээ тэргүүлж буй тоглогчид, легионеруудын тоглолтыг үзэх боломжтой.

Эрэгтэйчүүдийн Бүх оддын тоглолтын “Мбанк” багийг дасгалжуулагч Б.Баярбат, Б.Чинзориг нар удирдах бол легионеруудаар бүрдүүлсэн “Тиссот”-ыг Г.Наранбаатар, Ш.Сэдбазар нар дасгалжуулах юм. Харин эмэгтэйчүүдийн Бүх оддын тоглолтод оролцох “Мбанк” багийг Д.Давааням, “Тиссот”-ыг Б.Ганзориг нар дасгалжуулах ажээ.

Ташрамд дурдахад, М Хөгжлийн лигт эрэгтэй 16, эмэгтэй 8 баг өрсөлдөж байгаа юм. Хүснэгтийг эмэгтэйчүүдээс “Marble Girls”, эрэгтэйчүүдээс “Western Warriors” тэргүүлж байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аяны шилдгүүдийг шагнаж, урамшууллаа

НҮБ-аас 2021-2030 онд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт …