ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ВОЛЕЙБОЛ”-ЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2025 оны аварга шалгаруулах Дотоодын цэргийн штаб, Эрүүгийн цагдаагийн албаны нэрэмжит “Волейбол”-ын тэмцээний нээлт өнөөдөр “Хайрхан хөгжлийн төв-3” спорт зааланд (2025.12.18) зохион байгуулагдлаа.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Отгонжаргал болон алба хаагчид оролцлоо.
Тус тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 43 багийн 490 гаруй тамирчид хурд хүч,, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчид ААШТ-д оролцжээ

​Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Гандинагар хотод боллоо. Энэ удаагийн тэмцээнд …