Гэмт хэрэг

February, 2026

  • 23 February

    “Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна

    Энэ оны хоёрдугаар сарын 19-21-ний өдрүүдэд “Пицца захиалах гэж байгаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, “Pizza Hut” сүлжээ рестораны нэр, таних тэмдгийг ашиглан захиалгын хуурамч линк үүсгэж, иргэдийг төөрөгдүүлж, цахимаар төлбөр хийлгэх замаар нийт 32 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Иргэд та бүхэн цахимаар бараа, үйлчилгээ захиалахдаа байгууллагын албан ёсны вэбсайт нь баталгаат хаяг мөн эсэхийг сайтар …

  • 12 February

    Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

    Нийслэлд сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгох ажлыг зохион байгуулсан байна. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа. Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Улаанбаатар хотод 550-600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлд бүртгэх тээврийн хэрэгслийн …

  • 5 February

    Ноцтой мэдээ: МҮЭХ-ны нэр бүхий мэргэжилтнүүд холбооныхоо Ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж их хэмжээний мөнгө завшжээ

    Өмнөх удирдлагуудын үед МҮЭХ-ны нэр бүхий гурван мэргэжилтэн холбооныхоо Ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж Олон Улсын байгууллагаас их хэмжээний мөнгө хувьдаа завшсан ноцтой хэрэг гарчээ. Тухайн үед тэдгээр алба хаагчдыг ажлаас нь чөлөөлөөд өнгөрсөн аж. Эх сурвалжийн мэдээллээр, “тэдгээр мэргэжилтнүүд Монголын Үйлдвэрчний эвлэлд арав гаруй жил ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал цөөнгүй гаргаж байсан төдийгүй аливаа тендер, төслүүдээс үргэлж …

  • 5 February

    Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

    Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбож ашиглалтыг сайжруулсан. Нийт камерын 2555 камер буюу 62 хувь нь хэвийн ажиллагаатай байна. Харин эвдрэл, сааталтай 2750 камерыг засварлах ажил үргэлжилж байна. Мөн ААН, байгууллагуудтай хамтран орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд стандартын шаардлага хангасан 52 мянга гаруй камерыг суурилуулж, …

  • 3 February

    Монгол хүний IQ дэлхийд 8-д эрэмблэгджээ

    “International IQ”  цахим хуудаснаас гаргасан жагсаалтад оюуны чадварын түвшнээр дэлхийн улс орнуудын жагсаалтад монголчууд наймдугаарт эрэмбэлэгджээ. Харин Оросын 29 мянга гаруй иргэдийн дунд явуулсан сорилоор оросууд 103.78 оноо авснаар зургаадугаарт жагсжээ. 2025 онд явуулсан оюуны чадварын сорилоор монголчууд дунджаар 102.61 оноо авчээ. Ингэснээр Монгол Улс 137 орны жагсаалтад наймдугаар байр эзэлсэн байна. Оюуны чадварын түвшнээр эхний 10-т Монголын хамтаар Өмнөд …

  • 2 February

    Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна

    Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна. Тухайлбал, ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг цаг хугацаа алдалгүй мэддэг болсон. Ингэснээр хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл …

January, 2026

  • 29 January

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны камерыг нэгдсэн сүлжээнд холбож, Теле камерын хяналтын нэгдсэн төв болон дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилуулсан юм. Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байгаа бөгөөд үүний нэг авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл …

  • 28 January

    Сайд Б.Чойжилсүрэнгийн эрчим хүчний салбарт “ажилладаг” “ГАЛ ХАМУУД”

    Монгол Улсад эрчим хүч, дулааны систем доголдож, улсын нийслэл Улаанбаатар хот нь цагийн хувиараар цахилгаан, дулааны хязгаарлалтад өртсөн хүндхэн өвлийг туулж байна. 2026 оноос хойш МАН тасралтгүй 10 жил төрийн эрх барьж, түүнээс 5 жил Увс аймагт МАН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдон, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн ажилласан. Энэ хугацаанд эрчим хүчний салбарт олон ч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, улс орны …

  • 28 January

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Теле камерын хяналтын нэгдсэн төвийг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дэргэд теле камерын хяналтын дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулсан юм. Эдгээр ажлын үр …

  • 23 January

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй

    Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан борлуулах арга хэлбэрүүд хурдацтайгаар өөрчлөгдөж, нийгмийн бүхий л давхаргад “хар тамхи”-ны хэрэглээ нэмэгдэж байна. Мансууруулах бодис нь Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэнд, амь нас, үндэсний язгуур эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж нийгэмд учрах хор уршгийг нэмэгдүүлдэг. ДЭМБ-ын тооцооллоор 2025 онд 15–64 насны …

  • 21 January

    Авлигачидад Эрүүгийн хуулийн 22.1.3-д заасан ялыг нь өгч явуулаач хуулийнхаан.., эс бөгөөс тэд бүр айж ичихээ ч байлаа

    “Өвөл хүйтэн болдог” гэдгийг зөвхөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төдийгүй монгол даяар, цаашилбал дэлхий даяараа мэднэ. Тиймдээ ч  өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Цахилгаан эрчим хүч, дулааны станцуудаа бэлддэг. Гэхдээ сүүлийн хэдэн жил хүйтрээгүйгээрээ энэ жил хүйтэрсэн нь Эрчим хүчний сайдын хийгээд салбарын бэлтгэл ямар хэмжээнд байгааг харуулчихлаа. Дээр нь жил бүр эрчим хүчний станцыг өргөтгөх, шинээр барих, дулааны станцийг засвар …

  • 20 January

    Нийслэлийн 117 дугаар сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

    Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 100 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухуудыг хийн түлшний системд шилжүүлж байна. Эдгээрийн нэг болох Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн халаалтын зуухыг хийн түлшний системд шилжүүлж, өчигдөр ашиглалтад хүлээн авлаа. Арга хэмжээнд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга …

  • 16 January

    Эрдэнэтийн 24 мянган иргэний нэрийг барьж хэдхэн хүн баяжсаар байна….

    Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Байгалийн баялаг ард түмний мэдэлд байдаг. Тэр тусмаа төрийн оролцоотойгоор хайгуулыг хийж нөөцийг тогтоосон байгалийн баялагийн тодорхой хувийг төр эзэмших хуультай. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг түшиглэн бий болсон “Зэс эрдэнийн хувь” гэдэг компани Эрдэнэтийн 24500 иргэний нэрийг барьж, Эрдэнэт үйлдвэрээс 8А, 12 овоолгыг ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа атал цөөн хэдэн хүн 70 хувийн хувьцааг …

  • 12 January

    Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОЖ, ХИЛ ГААЛЬ ДАХЬ АВЛИГЫГ ТАСДАХ ЗАМААР ЭХ ОРНЫ ҮҮДЭН ХЭСГЭЭ ЦЭГЦЭЛНЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцлаа. 2023 онд авто замын боомтын цогцолбор ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдсэн байна. Цогцолбор ашиглалтад орохоос өмнө өдөрт 6000-8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8-12 мянган зорчигч зорчиж байгаа юм байна. Цахим шинэчлэлийн хүрээнд …

  • 8 January

    Орон байрны хулгайн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

    Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд баярын ширээнд тавих ууц, өвчүү, тавгийн идээ зэргээ эртнээс зэхэж бэлддэг. Үүнтэй холбоотойгоор орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрөгч оны 1, 2-р сард улсын хэмжээнд орон байрны хулгайн 305 гэмт хэрэг бүртгэгдсэн нь бусад саруудтай харьцуулахад өндөр байгаа юм. Иймд иргэд та бүхэн өөрийн үл хөдлөх хөрөнгөө …