“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна

Энэ оны хоёрдугаар сарын 19-21-ний өдрүүдэд “Пицца захиалах гэж байгаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал, “Pizza Hut” сүлжээ рестораны нэр, таних тэмдгийг ашиглан захиалгын хуурамч линк үүсгэж, иргэдийг төөрөгдүүлж, цахимаар төлбөр хийлгэх замаар нийт 32 сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Иргэд та бүхэн цахимаар бараа, үйлчилгээ захиалахдаа байгууллагын албан ёсны вэбсайт нь баталгаат хаяг мөн эсэхийг сайтар шалгах, үл мэдэх эх сурвалжаас ирсэн холбоос дээр дарахгүй байх, банкны картын мэдээлэл болон нэг удаагийн нууц кодыг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.

Хэрэв залилангийн шинжтэй үйлдэлд өртсөн бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандана уу.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий   7 компанид давуу байдал олгосон уу?

Б.Батбаатарыг БОУАӨ-ийн сайдаар очсоноос хойш энэ яам иргэд, ААН-д хүргэдэг төрийн үйлчилгээ удааширч, зогсонги байдалд …