Монгол хүний IQ дэлхийд 8-д эрэмблэгджээ

“International IQ”  цахим хуудаснаас гаргасан жагсаалтад оюуны чадварын түвшнээр дэлхийн улс орнуудын жагсаалтад монголчууд наймдугаарт эрэмбэлэгджээ.

Харин Оросын 29 мянга гаруй иргэдийн дунд явуулсан сорилоор оросууд 103.78 оноо авснаар зургаадугаарт жагсжээ.

2025 онд явуулсан оюуны чадварын сорилоор монголчууд дунджаар 102.61 оноо авчээ. Ингэснээр Монгол Улс 137 орны жагсаалтад наймдугаар байр эзэлсэн байна.

Оюуны чадварын түвшнээр эхний 10-т Монголын хамтаар Өмнөд Солонгос (106.97), Хятад (106.48), Япон (106.3), Иран (104.8), Австрали (104.45), ОХУ  (103,78), Сингапур (103.56), Шинэ Зеланд (102.35), Вьетнам (102.26) багтжээ.

Энэхүү жагсаалтыг гаргахдаа 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд сорил өгсөн хүмүүсийн дундаж оноонд үндэслэн гаргасан байна. Мөн 100-аас цөөн оролцогчтой улсуудыг жагсаалтаас хасжээ.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …