Судалгаа 1: Замын хөдөлгөөний ачаалал жилд дунджаар 18 хувиар өсч байна Улаанбаатар хотын гол гудамж, зам дагуу хөдөлгөөнд оролцож буй хувийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-11 км/цаг, нийтийн тээврийн дундаж хурд 10-15 км/цаг байна. Харин өглөө, оройн оргил ачааллын үед зорчих хурд 5-8 км/цаг хүртэл буурч, хотын төв хэсэгт хөдөлгөөн бараг зогсолтын байдалд хүрдэг. Мөн хүн амын төвлөрөл, автомашины хэрэглээ …
Мэдээ мэдээлэл
February, 2026
-
5 February
Гурван олимп дараалан уралдах анхны монгол цаначин Б.Ачбадрах
Италийн Милан, Кортина хотод маргааш хөшгөө нээх өвлийн XXV наадамд уралдах тамирчдаа цувралаар танилцуулж байна. Монголын баг тамирчид 1964 оны Инcбрукийн өвлийн олимпод анх оролцсон түүхтэй. Түүнээс хойш 1976 оны өвлийн олимпыг эс тооцвол бусдад нь тамирчнаа илгээжээ. Манайхан биатлон, тэшүүр, гүйлтийн цана, шорт-трекийн төрөлд оролцож ирсэн юм. 2002 оноос хойш дөрвөн олимпод гүйлтийн цанын төрлөөс өөр төрөлд тамирчин оролцуулж чадаагүй байсан юм. Тэгвэл энэ удаа …
-
5 February
160 МЯНГАН ТОНН НҮҮРС 9.1 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд: 1. Дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс – 128.0 мянган тонн, 56.2 ам.доллароор арилжаалж нийт 7.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. 2. 1/3 коксжих …
-
5 February
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар уулзлаа. Уулзалтаар ОТП банкны зүгээс Монгол Улсын банкны тухай хууль, тогтоомж цаг үеийн шаардлагад тулгуурлан шинэчлэгдэж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тодорхой болгосон тохиолдолд банкны салбарт үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, нэг хувьцаа эзэмшигчид тавигддаг хязгаарлалт, хэт ерөнхий зарим …
-
5 February
Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, жороо морины уяачид, үндэсний шагайн харваачдад улсын цол олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Хурдан морины салбар хорооны орлогч дарга, хурандаа Г.Ялалт ярихдаа “Мэргэжлийн холбоодын ирүүлсэн тогтоол, саналуудыг судлан үзэж болзол хангасан уяачдад цол олгоход бэлтгэж байна. Жороо морины уяачдад цол олгоогүй 14 жил болсон. Уяачдад улсын …
-
5 February
Монголын тамирчдын олимпын нээлтийн хувцас дэлхий нийтийн анхаарлыг татаж байна
Италийн Милан-Кортина хотод болох өвлийн XXV олимпын наадмын нээлтэд өмсөх Монголын тамирчдын гоёл дэлхий нийтийн анхаарлын төвд байна. “Гоёл Кашмер”-ын хувцсыг олон улсад анх танилцуулсан цагаас л загварын мэргэжилтнүүд төдийгүй олимпод оролцох бусад орныхны харааг булаасан. Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг харуулдаг онцгой ач холбогдолтой. Уламжлалт дээл хувцсыг орчин үеийн загварт хослуулахаас …
-
5 February
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр боллоо. Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллах зорилготой тус Зөвлөлийн хурлаар Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, стратегийн болон үүсмэл …
-
5 February
Энэ онд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх юм. Мөн он дамжин хэрэгжиж …
-
5 February
Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо
СХД-ийн 34 дүгээр хороо, Орбитод 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо. Тус бүтээн байгуулалттай СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцлаа. СХД-ийн 34 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан усан спорт сургалтын төвийн гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллажээ. …
-
4 February
Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
Өнөөдөр /2026 оны хоёрдугаар сарын 4/-ийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг 2026 онд тэмдэглэнэ. Ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгалаа. Яруу найрагч Р.Чойномын алдар нэрийг сэргээн, алдаршуулж мөнхжүүлэх ажил 1990-ээд оноос өрнөж, түүний зохиосон шүлгийн түүврийг …
-
4 February
УИХ-ын дарга Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.02.04) энэ оны наймдугаар сард манай улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай танилцахаар ирээд байгаа тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа. Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт ахуй, заншилтай манай улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, цөлжилт, газар бэлчээрийн доройтлыг хамгийн сэргэг мэдэрч, …
-
4 February
Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно
Өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан болж Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хяналттай болгох зорилгоор “Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг …
-
4 February
Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
Өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан болж Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөх шийдвэр гаргалаа “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээнд шинэ оффисын зориулалттай барилга барих болон нисэх буудлын авто зогсоолыг өргөтгөхтэй холбогдуулан нэмэлт оруулахыг дэмжлээ. “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн …
-
4 February
“Улаанбаатар кап” тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар, 4 үе шаттай зохион байгуулж байна. Анхан шатанд 145,000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 багийн 15,000 сурагч оролцож байна. “Улаанбаатар кап” дүүргүүдийн болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн өнгөрсөн …
-
4 February
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудалд нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид анхаарч, хамтарч ажиллахыг уриалах зорилгоор зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Зөвхөн хууль, дүрэм, төлөвлөгөөнд тулгуурлаж хүүхэд хамгаалах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл