Мэдээ мэдээлэл

July, 2026

  • 7 July

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Энэхүү хуульд цахилгаан дугуй, скүүтерийг хууль тогтоомж, гэрээ конвенцод нийцүүлэн “мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл” гэж анх удаа томьёолсон онцлогтой. Онцлог зохицуулалтууд:  Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 …

  • 7 July

    “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

    Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн 2026 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21:00–00:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд уламжлал болгон зохион байгуулагдана. “Улаанбаатарын …

  • 7 July

    Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө

    Монгол Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 08-ний өдөр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг баталлаа. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Аринзаяа, Н.Батсүмбэрэл нар санаачлан боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Улсын Их Хурлын гурван чуулган дамнуулан, жил гаруйн хугацаанд хэлэлцсэн энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Х.Болормаа, Д.Рэгдэл, …

  • 7 July

    “Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авна

    Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2026 оны ээлжит дугаарт эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна. Тус сэтгүүл нь хууль тогтоомжийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2020 оноос хойш тогтмол хэвлэгдэн нийтийн хүртээл болгож байна. “Парламентын судалгаа шинжилгээ” …

  • 7 July

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрчим хүчний төслийг урьдчилан зарлаж байна

    Огноо: 2026 оны 07 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс байгуулагдсан. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/28 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлд түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-ын хүрээнд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн эрчим …

  • 7 July

    Говийн бүсийн ахмад настны чуулга уулзалт цахимаар боллоо

    Улсын Их Хурлын даргын энэ оны гуравдугаар сарын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, эрүүл мэндийн болон нийгмийн цогц тусламж, үйлчилгээг судлах ажлын хэсгээс “Ахмад настны чуулга уулзалт”-ыг бүсчлэн зохион байгуулж байна. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, …

  • 6 July

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг урьдчилан зарлаж байна

    Огноо: 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хүлэмж-агуулахын аж ахуй хүнсний болон хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр “Агро-сити” эдийн …

  • 6 July

    “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг дэмжихийг уриалж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 73 дугаар тогтоолоор баталсан “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн ирүүлсэн зөвлөмжүүдийг 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-нд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судлах, Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын зэрэг асуудлаар иргэн, хуулийн этгээдэд нөлөөллийн компанит ажил үе шаттай зохион байгуулах ажлыг Улсын ерөнхий прокурорын газар хариуцан хэрэгжүүлэхээр тусгасан. …

  • 6 July

    Парламентын хяналт, ил тод байдлыг шинэ шатанд гаргав

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр хаврын чуулганаар баталсан онцлох хууль тогтоомжийг танилцууллаа. Улсын Их Хурал парламентын үндсэн чиг үүргийн нэг болох хяналт, шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Асуулгын цаг”-ийг гурван удаа зохион …

  • 6 July

    Иргэд, аж ахуйн нэгжийг дэмжсэн эрх зүйн шинэчлэлүүдийг хэрэгжүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр хаврын чуулганаар баталсан онцлох хууль тогтоомжийг танилцууллаа. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Онцгой албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, татварын багц шинэчлэлийг баталснаар …

  • 6 July

    УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, ил тод байдал, иргэдийн оролцоог өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, 2026 оны хаврын ээлжит чуулганыг иргэн төвтэй, нээлттэй парламентын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгож, эдийн засаг, бизнесийн …

  • 6 July

    Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.06/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв. Уг хуулийг 1995 онд анх баталсан бөгөөд 2017 онд шинэчилэн найруулсан байна. Гэсэн хэдий ч бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлж эхэлснээр тэдний чиг хандлага, хэрэгцээ, шаардлагыг хүчин төгөлдөр мөрдөж …

  • 6 July

    “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 204 хорооны төлөөлөл зөвлөлдөж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Засгийн газар, нийслэлийн зүгээс баримталж байгаа бодлого чиглэл, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэх нийслэлийн зөвлөгөөн өнөөдөр /2026.07.06/ Төрийн ордонд болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон нийслэлийн 9 дүүрэг, 204 хорооны төлөөлөл оролцов. “Чөлөөлье” үндэсний …

  • 6 July

    Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

    Боловсролын сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан болон холбогдох албаныхан “Нийслэлийн боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх” цогц арга хэмжээний хүрээнд төлөвлөж буй ажлуудтай газар дээр нь танилцах зорилгоор дүүргүүдэд ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 178 сургуульд 342213 суралцагч, хувийн өмчийн 154 сургуульд 70181 суралцагч, нийт …