Мэдээ мэдээлэл

August, 2026

  • 19 August

    БОХХААБХ-ны дарга М.Мандхай мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй санал солилцов

    “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголын хүрээнд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай салбар бүрийн төлөөллүүдтэй уулзаж, санал солилцож байгаа билээ. Энэ удаагийн уулзалт “Ноос ноолуур, мал аж ахуй, мах, сүүний чиглэлээр олгосон дэмжлэг, …

  • 19 August

    “Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа

    COP17-ийн хүрээнд “Women Corporate Directors Mongolia”, “ORDA” болон “Solenne” байгууллагууд хамтран “Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол Улсын уур амьсгалын санхүүжилтийн экосистемийг бэхжүүлэх, бодлогын зорилтыг дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай уялдуулах, санхүүжилт татах боломж болон тулгамдаж буй саад бэрхшээлийг тодорхойлохын зэрэгцээ тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын салбар дахь эмэгтэй манлайлагчдын оролцоо, хувь нэмрийг онцлох зорилготой энэхүү арга хэмжээнд УИХ-ын …

  • 19 August

    Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно

      Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Дэлхийн их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол 2024-2030 онд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан нь өгөгдлийн хэрэглээ, хиймэл оюуны дэвшил нь өгөгдлийн дэд бүтцийн …

  • 19 August

    2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төсөл хэрэгжиж эхэллээ Засгийн газрын хуралдаанаар боловсролын байгууллагын ногоон хөгжил, дижитал шилжилт, эрүүл мэнд, аюулгүй байдлын шинэчлэлийг хэрэгжүүлэх “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Цэцэрлэг, сургуулийн 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан бөгөөд дулаан алдагдал ихтэй, …

  • 19 August

    COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд нийслэлээс таван павильонд үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тодруулбал, нийслэлийн түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй, тайван хотыг бий болгоход чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, иргэдэд танилцуулж байна. Нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон байрлаж, нийслэл хотын …

  • 18 August

    БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.18/ газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарт төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, татаас, шилжүүлэг, зээл, тусламжийн бодлого, хэрэгжилтийн бодит нөхцөл байдал, хүртээмж, үр нөлөө, тулгамдсан асуудлын талаар салбарын мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. Тус Байнгын хорооноос 2026 оны есдүгээр сарын 28-29-ний өдөр зохион байгуулах “Хүнс, хөдөө аж …

  • 18 August

    УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.08.18) Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Фүкүяма Тэцүрог хүлээн авч уулзав. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай улсын “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг болохыг Улсын Их Хурлын дарга …

  • 18 August

    “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

    “Улаанбаатарын цаг”-аар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын дарга сонсож байна” платформыг өнгөрөгч баасан гарагт нээсэн. Энэхүү платформ нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилготой. Иргэд 150150 тусгай дугаарт зурвас үнэгүй …

  • 18 August

    Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 28-ныг хүртэл Улаанбаатар хотод үргэлжилж байна. Дэлхийн 167 орны төлөөлөл оролцож буй тус хурлын Ногоон бүсийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, …

  • 17 August

    “COP17”: “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор эхэллээ

    Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны 12 мянга гаруй төлөөлөгч Улаанбаатар хотноо чуулж байна НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр /2026.08.17/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын Төрийн далбаа болон НҮБ-ын далбаа мандуулах ёслолоор албан ёсоор эхэллээ. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын …

  • 17 August

    Хиймэл оюунд суурилсан “Ногоон дата төв”-ийн төслийг танилцуулна

         -СОР17 БАГА ХУРАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ- Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид оролцож буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр нээлтээ хийж, Монгол Улсын төрийн далбаа, НҮБ-ын далбааг мандуулах ёслол боллоо. Нээлтийн ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж хэлсэн үгэндээ, “Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл. …

  • 17 August

    COP17-д зориулсан “залхуу” хөтөч

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал маргаашнаас эхлэн 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх билээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо дэлхийн 197 улс орны элч төлөөлөгчид, төрийн түшээд, бизнес, иргэний нийгмийн удирдагчид, эрдэмтэд, залуучууд, уугуул иргэд болон малчид, тариаланчид нэгдэн цөлжилтийн тухай хэлэлцэх гэж байна. Хэрэв та COP17-д очихоор сонирхож байгаа эсвэл ямар үр дүнд хүрэх бол гэж анхааралтай …

  • 17 August

    Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага (COP17) Монгол Улсад албан ёсоор өнөөдөр эхэллээ. Албан ёсны нээлтийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын төлөөллүүд далбаа мандуулах ёслолд оролцсон юм. Үүний дараа Ерөнхий сайд Н.Учрал тус бага хурлыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын …

  • 17 August

    “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

    Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд “Моннис” групп 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой “Ногоон өртөө”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орууллаа. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн төлөөлөл оролцов. Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “9 дүгээр сар гарахаас өмнө ойрын хугацаанд 36 ногоон өртөө ашиглалтад оруулна. Цаашдаа 500 цэнэглэгчтэй үндэсний сүлжээ байгуулна. …

  • 17 August

    Хил хязгаарыг үл мэдэх шороон шуурга

    Уг нийтлэл нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралын зөвлөх Доктор Н.Мандахын нийтлэл болно. Элсэн болон шороон шуургыг ган, цөлжилтийн дагалдах үзэгдэл бус, хил дамнасан эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан эрсдэл гэж үзэх цаг болжээ. Элсэн ба шороон шуурга паспорт шаарддаггүй. Нэг улсын доройтсон бэлчээр, хатсан нуурын ёроол эсвэл хамгаалалтгүй тариалангийн талбайгаас …