Мэдээ мэдээлэл

September, 2026

  • 28 September

    УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа

    Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахмад настны эрх, эрүүл мэнд, нийгмийн оролцоо, асаргаа хамгааллын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор “Алтан үе-Амьдралын баялаг” арга хэмжээг өнөөдөр /2026.09.28/ Төрийн ордонд зохион байгууллаа. Төр засгаас ахмад настнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг зөвхөн халамжийн нүдээр харах биш, хүний эрхэд суурилсан, бие даасан, нэр төртэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах учиртай хэмээн УИХ-ын гишүүн Д.Энхтуяа арга …

  • 28 September

    МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графыг \2026.09.28\ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн түвшинд, тэр дундаа худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Шадар сайд Н.Номтойбаяр гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засаг дахь …

  • 28 September

    “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.09.28/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ. Ерөнхий хяналтын сонсголд тус Байнгын хорооны гишүүд болох …

  • 28 September

    УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Дав.Цогтбаатар нар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн, Үндэсний Зөвлөл дэх Швейцар-Монголын парламентын бүлгийн дарга Лорен Верлигийн урилгаар тус улсад 2026 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд парламентын бүлгийн айлчлал хийв. Тус айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын …

  • 28 September

    Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх “Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчтэй хэлэлцээ хийж, сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулах ажлын хүрээнд төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цагт хаагдлаа. Ажлын хэсгийн зүгээс төслийн санал хүлээн авсан талаарх ерөнхий мэдээлэл, тогтоосон хугацаанд санал ирүүлсэн оролцогчдын нэр, саналын бүртгэл …

  • 28 September

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны намрын мод тарих аян өнөөдөр /2026.09.27/ албан ёсоор эхэлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарих арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчид оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэлэхдээ, хот …

  • 28 September

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ намар нийслэлийн хэмжээнд 13 байршилд 1.3 сая мод тарьж ургуулахаар …

  • 28 September

    “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцож байна

    “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Шөнийн марафон” ХХК, Portal.mn хамтран Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шөнийн марафонд нийт 9 мянга орчим хүн оролцож байгаагаас 5 км-ийн зайд 1694, 10 км-ийн зайд 1794, 21 км-ийн зайд 5349 хүн тус тус бүртгүүлэн гүйж байна. Шөнийн марафоны нээлтийн арга хэмжээнд …

  • 28 September

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО

    Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр (2026.09.27) мордлоо. Ерөнхий сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ. Айлчлал энэ сарын 27-30-нд үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийнэ. Хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн …

  • 27 September

    Өвөр Монголын XIV соёлын өдрүүдээр олон талт арга хэмжээг зохион байгууллаа

    ​ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран “Хятад улсыг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо энэ сарын 22-25-ний өдрүүдэд болж байгаа билээ. “Умард руу” романы монгол орчуулгын нээлт боллоо Соёлын өдрүүдийн хүрээнд орон төрлийн арга хэмжээ зохион байгуулж …

  • 25 September

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж, үг хэллээ. Бүрэн эхээр нь нийтэлж байна. Улсын Их Хурлын дарга,  Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,  Өнөөдөр эгэл олон хүн, айл өрх үнийн өсөлттэй тулгарч, цалин тэтгэвэр, орлого мөнгө нь хүрэлцэхгүй байгаа өндөр хариуцлагатай цаг үед Засгийн газар 2027 оны …

  • 25 September

    Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.09.25/ “Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо. “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026” хүрээнд болж буй бага хурал нь бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл …

  • 25 September

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

    Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, технологи, хиймэл оюун ухааны боломжийг ашигласан бодит шийдлүүдийг хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Анрид медиатай хамтран зохион байгуулж буй “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн үе шат өнөөдөр /2026.09.25/ эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Ерөнхий …

  • 25 September

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар 2026 оны есдүгээр сарын 27-30-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын гадаад улсад хийж буй албан ёсны анхны айлчлал юм.  Айлчлалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын “хүн төвтэй”  харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, …

  • 25 September

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент” бодлогын хэрэгжилтийн хүрээнд Улсын Их Хурлын албан ёсны цахим платформыг шинэчлэх ажлын явцтай танилцаж, хэрэгжилт, хөгжүүлэлтийн чиглэлээр холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонслоо. Уулзалтын үеэр УИХ-ын дарга иргэдийн мэдээлэл авах үндсэн эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх нь ардчилсан засаглалын салшгүй зарчим болохыг онцлов. Тэрбээр хууль тогтоох байгууллагын …