Мэдээ мэдээлэл

October, 2026

  • 19 October

    “ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт /2026.10.17/ ажиллах үеэрээ “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд ажиллаж, тулгарч буй асуудлыг нь шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ. Бүтээн байгуулалт нь 2027 онд дуусаж, 2200 хүн шинээр ажилтай болно. Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод баруун бүсэд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшинг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнэ …

  • 19 October

    Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 70.4 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцууллаа. 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг ханган давс, бодисын нөөцийг бүрдүүлж байна. …

  • 19 October

    Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа …

  • 19 October

    НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Улаанбаатар хотод ажиллаж байгаа Оросын Холбооны Улсын Красноярск хотын Соёлын ерөнхий газрын дарга Л.А.Сахарова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжмийн хамтлаг болон хүүхдийн дүрслэх урлагийн чиглэлээр солилцоо хөгжүүлэх тухай голлон ярилцлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны газрын дарга …

  • 19 October

    Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн …

  • 19 October

    “Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

    Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөнө. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 19 October

    Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

    Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан. Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн …

  • 19 October

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “Алтан намар-Мод тарих улирал” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрээнд “Номын соёлт ертөнц” ТББ-ын дэргэдэх “Номын ертөнц” клубийнхэн Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон энэ онд дүүргийнхээ нийтийн эзэмшлийн зам талбайд 803 мод тарихаар төлөвлөжээ. Эх сурвалж: ulaanbaatar.mn

  • 19 October

    “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 8373 санал, хүсэлт, гомдол иржээ

    Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах “Хотын дарга сонсож байна” тусгай дугаар наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд 8373 хүсэлт, санал, гомдол ирээд байна. “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх, хянах үйл ажиллагааг илүү сайжруулах зорилгоор нийт хэрэглэгч байгууллагын удирдлага, албан хаагчдад нэгдсэн …

  • 16 October

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр хуралдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэх, бодлогод нөлөөлөх асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааныг нийслэлийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дэд дарга Г.Жаргалсайхан даргалж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын дарга, удирдлага оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлуудын талаар …

  • 16 October

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн /2026.20.15/баталлаа. Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан Ерөнхий сайдын мэдэгдлийг хүргэж байна. “Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталлаа. Төр зардлаа 1.4 их наяд төгрөгөөр танасан тодотгол боллоо. Хэмнэсэн зардлаа иргэндээ зориулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа. Төсөв бол Таны …

  • 16 October

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.16)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 онд төсвийн тодотголыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Гадаад, дотоод бас олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэ онд бас манай улсын инфляц сүүлийн саруудад огцом өсөж, есдүгээр сарын байдлаар 12.0 хувьд хүрлээ. Энэ эгзэгтэй цаг үед Засгийн …

  • 16 October

    Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

    Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.10.16/ Төрийн ордны “Их Хуралдай” танхимд 85 гишүүн хүрэлцэн ирснээр 67.5 хувийн ирцтэйгээр 10:01 цагт эхэллээ. УИХ-ын дарга С.Бямбацогт энэ өдрийн “эртэч” гишүүдийг танилцууллаа. Энэ өдөр “Их Хуралдай” танхимд өглөө эртлэн цагтаа ирж, бүртгүүлсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Н.Алтаншагай, Б.Баярбаатар, У.Отгонбаяр, Ч.Номин нарыг онцлов. Хуралдаан даргалагч энэ долоо хоногт …

  • 16 October

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр Д.Амартүвшин, Б.Даваажав нарыг сонголоо

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2026.10.16/ хуралдаанаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсголын тайланг хэлэлцэж, Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Хуралдаан “Их засаг” танхимд 09.31 цагт эхэлж, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Тулга, Б.Баярбаатар, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд, П.Сайнзориг, Б.Пүрэвдорж, О.Номинчимэг, О.Алтангэрэл, Л.Мөнхбаатар, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Дав.Цогтбаатар, С.Одонтуяа, М.Нарантуяа-Нара, Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Батлут, Э.Батшугар …

  • 16 October

    Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.16/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны үндсийг тодорхойлсон суурь баримт бичигт хоёр …