Мэдээ мэдээлэл

July, 2026

  • 31 July

    Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр (2026.07.31) Камбожийн Хаант Улсын Хааны академийн ерөнхийлөгч Сок Төүч тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон нам, эвслийн төлөөллийг хангасан, анхны 126 гишүүнтэй Монгол Улсын парламентын талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай танилцууллаа. Монгол Улс ирэх 8 дугаар сард Цөлжилттэй …

  • 30 July

    Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнөөдөр НИТХ-ын ажлын хэсэг Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Тавантолгой түлш ХХК 2025-2026 оны халаалтын улиралд 425 борлуулалтын цэгээр нийт 438 мянган тонн хатуу түлшийг борлуулжээ. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Өнгөрсөн жил хагас коксон шахмал түлшийг нэвтрүүлснээр агаарын бохирдол 30-35 хувиар …

  • 30 July

    Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Денвер хот дахь Монгол улсын өргөмжит консул Ж.Вагенландертай уулзлаа

    Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Америкийн Нэгдсэн Улсын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс (Жим) Вагенландер болон  төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд  Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа ардчилал, эрх чөлөө, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг онцолж, …

  • 30 July

    Нийслэл, дүүргийн шуурхай штабууд хүч, хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна

    2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 7, аврах ажиллагааны 3, үер, усны 4, нийт 14 удаагийн дуудлага, мэдээлэл ирсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо – Таван шарын автобусны буудлын ард,  ус ихээр тогтсоныг 10 тоннын усны автомашинаар 6 рейсээр 60 тонн, 6 тоннын усны автомашинаар 3 рейсээр 18 тонн, нийт 9 …

  • 30 July

    Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.07.30/ Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Бейшеевич Молдогазиевыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. Элчин сайд Айбек Молдогазиев БНКирУ нь Монгол Улстай харилцан ашигтай …

  • 30 July

    Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа

    Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлаар Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын шуурхай хурлыг зохион байгууллаа. Хуралдааны үеэр Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэр тулгамдаж буй асуудал, гарсан санал, санаачилгын талаар танилцуулж, өвөлжилтийн …

  • 30 July

    Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

    Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй орчин бүрдүүлэх, тайлагналын хугацааг уян хатан болгохоор  Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Ж.Баярмаа нарын УИХ-ын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр батлав. Энэ удаагийн өөрчлөлтөөр 2027 оны 01 дүгээр сарын …

  • 30 July

    Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хүчин төгөлдөр хуулиудад хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгдсэн эсэх талаарх мэдээллийг нэгтгэн, Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан /monitoring.parliament.mn/-гийн “Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” дэд системд төвлөрүүлэх ажлыг 2026 оны 06 дугаар сард зохион байгуулсан байна. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт Тамгын газар, …

  • 29 July

    Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

    Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хоттой холбоотой зарим шийдвэрийг гаргажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Нийслэл өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 57 хувьтай байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ зун нийт 111 км шинэ зам барьж, 31 …

  • 29 July

    Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрх авч, өндөр амжилт үзүүлсэн багш, сурагчдын төлөөллийг өнөөдөр /2026.07.29/  хүлээн авч уулзаж, баяр хүргэв. Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад математикийн боловсрол, амжилтаараа дэлхийд тэргүүлэгч 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн …

  • 29 July

    435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.07.29/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ  Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, тулгамдсан асуудлын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 573 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж буй бөгөөд бэлтгэл ажил 57 хувьтай байна. …

  • 29 July

    Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр “Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчны аюул: Болзошгүй аюул, эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хуралд оролцлоо. Тэрбээр Ази тив гамшгийн өндөр эрсдэлтэй бүс нутаг хэвээр байгааг онцолж, гамшгийн эрсдэлийг бууруулахад урьдчилан сэргийлэх бодлого, шинжлэх ухаанд суурилсан төлөвлөлт, хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас …

  • 29 July

    Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.07.29/ гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагааны олон улсын зөвлөх Винстон Чангийг хүлээн авч уулзан, онцгой байдлын салбарын эрх зүйн шинэчлэл, чадавхыг бэхжүүлэх бодлого болон эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг /INSARAG/-ийн гадаад ангилалд бэлтгэх ажлын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Шадар сайд Н.Номтойбаяр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буйгаа …

  • 29 July

    УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.29/ Монголбанкны Ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хэлэлцэн, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө. Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэдээс ирүүлсэн 300 орчим саналын дийлэнх нь …

  • 29 July

    Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 16 гишүүн 71 асуудлаар 16 удаа асуулт, Улсын Их Хурлын 40 гишүүн 129 асуудлаар 27 удаа асуулга тавьжээ. Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын …