Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Ерөнхийлөгч, эдийн засгийн тогтвортой өсөлт, төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хүчин зүтгэж буй санхүүгийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүсэв. Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар болж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар давж, …
Мэдээ мэдээлэл
May, 2026
-
18 May
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд экологийн аюулгүй байдлыг хангах, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор төвлөрсөн хогийн цэгүүдийг ойжуулна. Ойжуулах төслийн нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр оролцож, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамт мод тарилаа. Тэрбээр мод тарьж, ургуулах нь цөлжилт, шар шороон шуурга, газрын доройтлоос сэргийлэх хамгийн сайн арга гэж үздэгээ хэлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа дотоод, …
-
18 May
Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Төв Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Талууд мэдээлэл технологи, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр эрхлэх асуудлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаатай холбогдуулан БНХАУ-тай бүхий л түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгааг тодотголоо. Тэрбээр …
-
18 May
Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн танилцуулга болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Үүний дараа Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн гол зорилго нь санал авах өдөр хүрэлцэн ирж чадахгүй сонгогч санал авах …
-
18 May
СОР17 бага хурлыг угтаж хувийн хэвшлийнхэнтэй уулзав
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудтай зөвлөлдөх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” боллоо. Хувийн хэвшлийн 150 орчим төлөөллийг хамруулсан тус уулзалтыг COP17 Үндэсний хорооны Ажлын алба, МҮХАҮТ, Монголын Бизнесийн Зөвлөл хамтран зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр Монгол Улсаас COP17 хурлын хүрээнд дэвшүүлж буй санаачилга, бизнесийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагааны боломж, тулгамдаж буй …
-
18 May
2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав
Улаанбаатар хот нийт 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэвч үүний ердөө 23.6 хувь буюу 300 орчим км авто зам борооны ус зайлуулах шугамтай. Иймээс сүүлийн жилүүдэд үер, ус тогтдог байршлуудад борооны ус зайлуулах шугам сүлжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, өргөтгөх ажлыг эрчимтэй хийв. Тодруулбал, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км борооны ус зайлуулах шугам угсарч, авто …
-
18 May
Газрын тосны өндөр үнэ АНУ-ын эдийн засагт ч дарамт үзүүлж эхэлжээ
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ (2026.05.11-2026.05.18) ХОРМУЗЫН ХЯМРАЛ ГАЗРЫН ТОСЫГ ӨСГӨЖ, АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГТ ДАРАМТ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА Өнгөрсөн долоо хоногт дэлхийн зах зээлийн гол анхаарал Ормузын хоолойн тодорхойгүй байдал, АНУ-Ираны энхийн хэлэлцээний мухардал болон газрын тосны үнийн огцом хэлбэлзэлд төвлөрлөө. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэний дараа Brent …
-
18 May
Хот, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэж, 400 орчим машин техникээр парк шинэчлэв
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийлээ. Тодруулбал, өнгөрсөн 31 сарын хугацаанд 400 орчим техникээр парк шинэчлэлт хийж хотын, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.доллар болгов. Цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах машин, шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч, …
-
18 May
Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2024-2028 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2026 онд хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1973 оноос хойш тасралтгүй 53 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ тэмцээн нь цэцэрлэгийн …
-
18 May
АНУ-ын тавьсан нөхцөлүүдийг нийтэлжээ
Энхийн хэлэлцээний хоёр дахь үе шатны үеэр Ираны талд тавьсан Америкийн таван шаардлагын жагсаалтыг Ираны төрийн мэдээллийн “Fars” агентлаг ням гарагт Telegram сувагт нийтэлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, АНУ-ын тал хоёрдугаар сарын 28-нд Израилтай хамтран эхлүүлсэн дайны явцад Иранд учирсан хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж байгаа аж. Мөн Иранаас 400 кг баяжуулсан уран авах бодолтой байгаа бөгөөд тус улсад цөмийн байгууламжийн зөвхөн ганцхан …
-
18 May
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
Цөлжилт, шороон шуурганаас хамгаалах, хөрсний доройтлыг бууруулахын тулд говийн бүсэд тохирсон модлог ургамлыг тарималжуулах, хамгаалалтын зурвас үүсгэх, тарьсан модыг услах, арчлах, өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид мод тарьж ургуулах, усалгаа арчилгааг тогтмол хийх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус ажлын хүрээнд компанийн мод үржүүлгийн “Эрдэнэс” агропаркт үрээр үржүүлсэн жигд, гүйлс, бүйлс, шар хуайс зэрэг говийн хөрс, уур …
-
18 May
“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Азийн аваргуудын лигт аваргаа хамгаалан өрсөлдөж буй үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” багийнхан финалын шатанд өрсөлдөхөөр Малайзын Куала Лумпур хотод очжээ. Тэд хэсгийн урьдчилсан шатнаас хоёр хожил, дөрвөн хожигдолтойгоор хоёрдугаар байраар шалгарснаар финалд өрсөлдөх шилдэг зургаан багийн нэг болсон юм. Тэгвэл финалд тэмцээний “А” хэсгийг тэргүүлсэн Индонезийн аварга “Дэва Юнайтед Бантен”, эзэн орны баг болох Малайзын аварга “Жохор Сөүтхерн Тайгерс”-тай маргааш болон нөгөөдөр …
-
18 May
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс баталсан товын дагуу 2026 оны II улирлын шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ удаагийн шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 1157, улсын хэмжээнд 2321 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод …
-
18 May
Хөрөнгийн биржийн арилжааны хэмжээ өмнөх долоо хоногуудтай харьцуулахад саарчээ
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ (2026.05.11-2026.05.18) МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 13.64 тэрбум төгрөгийн үнийн дүн …
-
18 May
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааны шилдгүүд тодорлоо
39 дэх удаагийн “Номын баяр”-ын онцлох үйл ажиллагаа нь “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клубээс 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулсан “Байгаль, экологийн тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол байлаа. Байгаль орчныг хамгаалах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, экологийн боловсролыг нэмэгдүүлэх, хүн ба байгалийн зөв зохистой харилцааг төлөвшүүлэх зорилготой уг уралдаанд ЕБС-иудын 3050 сурагч ;ttjh …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл