Мэдээ мэдээлэл

July, 2026

  • 3 July

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Наранбаатар, Д.Ганмаа, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, М.Энхцэцэг, Г.Хосбаяр, А.Ариунзаяа Д.Рэгдэл, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин нарын 28 гишүүнээс санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд дэвшилтэт технологи, хиймэл оюуныг ашиглах, хувийн хэвшлийг …

  • 3 July

    Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, С.Замира, Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа, Г.Хосбаяр, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин, П.Батчимэг, Х.Булгантуяа, М.Ганхүлэг, П.Сайнзориг нарын 31 гишүүнээс санаачлан боловсруулсан Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Эрчим хүчний тухай хуулийг 25 жилийн өмнө баталсан бөгөөд энэ хуулиар цахилгаан, дулаан гэсэн хоёр том асуудлыг зохицуулсаар ирсэн байна. Дулаан хангамжийн цар …

  • 3 July

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхайг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонгож, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад 68 гишүүн хүрэлцэн ирснээр 54 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн хэлэлцэх асуудлын тов дараалалд өөрчлөлт оруулах асуудалд УИХ дахь МАН-ын бүлгээс хууль эцэслэн батлах санал хураалтын дараа Хууль зүйн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх, Сонгуулийн ерөнхий хорооны …

  • 2 July

    Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

    Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр болон холбогдох албаныхан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны орон сууцны хороолол дундах хүүхдийн тоглоомын талбайд ажиллалаа. УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтад түлхүү анхаарч ажиллаж байна. …

  • 2 July

    Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна

    Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Эдвард Эндрью Бюкес тэргүүтэй техникийн хяналтын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт болон цаашдын боломжийн талаар санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн шинэ бүтэц, зохион байгуулалтын хүрээнд …

  • 2 July

    ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.07.02/ хуралдаан 09.48 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалан явуулав. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.3 дахь хэсэгт “Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно.” гэж заасныг үндэслэн Улсын …

  • 2 July

    Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 80.4 хувьтай байна. Тодруулбал, хотын захиргааны хуучин барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгон тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосны дагуу “Хүүхдийн ордон-II” буюу Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагууд хамтарсан ажлын …

  • 2 July

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Тус хуульд 2020 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг гурван жилээр сунгаснаар 400 орчим хүнийг цагаатгасан гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж онцлов. Харин хуульд “Нэхэмжлэл гаргах эрх …

  • 2 July

    АУКЦИОНЫ ЯЛАГЧ КОМПАНИУДТАЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    -Батарей хуримтлуур, нарны станц таван аймагт ирэх өвлийн ачааллаас өмнө ашиглалтад орно- Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт /аукцион/ зарлаж, гүйцэтгэгчид /2026.06.18/ тодорсон. Өнөөдөр /2026.07.01/ таван аймагт батарей хуримтлуурын систем, нарны станц байгуулах төслийн гүйцэтгэгчээр шалгарсан компаниудтай Диспетчерийн Үндэсний төв цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгууллаа. Таван аймагт нийт 220 МВт …

  • 2 July

    Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 07 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ

    № Зураг Гишүүний нэр Ирсэн цаг Тайлбар № Зураг Гишүүний нэр Ирсэн цаг Тайлбар 1 Ж.Алдаржавхлан 64 Г.Лувсанжамц 2 О.Алтангэрэл 09:30 65 С.Лүндэг 3 Н.Алтанхуяг 10:06 66 М.Мандхай 10:00 4 Н.Алтаншагай 09:21 67 Л.Мөнхбаатар 09:55 5 Д.Амарбаясгалан 68 Ц.Мөнхбат 6 С.Амарсайхан 69 Л.Мөнхбаясгалан 09:57 7 О.Амгаланбаатар 09:07 70 Т.Мөнхсайхан 09:59 8 Ч.Анар 10:01 71 Б.Мөнхсоёл 09:05   9 А.Ариунзаяа 09:27 …

  • 2 July

    ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн асуудлаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив

    Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.07.01)-ийн хуралдаж, Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалсан Ажлын хэсгийн санал дүгнэлт болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганмаа, Ж.Золжаргал, Д.Рэгдэл, Ж.Батсуурь, Х.Жангабыл, Ц.Идэрбат, М.Сарнай, Ж.Галбадрах, С.Замира, О.Номинчимэг нарын буюу 52.3 хувийн ирцтэйгээр 16.22 цагт эхлэв. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны …

  • 2 July

    ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Энхболдын Анарыг томилохыг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.07.01) 53.1 хувийн ирц бүрдсэнээр хуралдаж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ. (Сонсголын талаарх мэдээллийг эндээс) Тус байнгын хорооноос энэ сарын 30-нд зохион байгуулсан сонсголд оролцогч, ажиглагчаар нийт 16 иргэн бүртгүүлж, 27 гишүүн оролцсон. Иргэн Л.Амар, Д.Баасандорж, М.Будбазар, О.Галцог, Б.Зоригтбаяр, Г.Хонгор, Г.Эрдэнэмөнх нар нэр дэвшигчээс асууж, хариулт авсан. Монгол Улсын Их …

  • 2 July

    Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

    Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Өлзийсайхан өнөөдөр (2026.07.01) Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Жу Хэйн Наныг хүлээн авч уулзан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн талаар санал солилцлоо. Уг төслийн …

  • 1 July

    НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо

    НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо. Уг санал солилцсон уран бүтээл болох БНСУ-тай хамтарсан “Тhat day” кино төслийн зохиол нь Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учралын санаачилсан “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөн, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярын санаачилсан “365 хоног эвдрээгүй ирээдүйг бүтээе”, “365 хоног анхаарч, хайрлая” зэрэг аяны …

  • 1 July

    Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

    Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 240 иргэн, ААН гадна орчны тохижилтдоо анхаарч ажилласан байна. Тэдний төлөөлөл болох “Хөх толбо” ХХК-ийн хамт олонд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс талархал илэрхийллээ. УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна. Бид иргэн, ААН-ийг гадна орчны 50 …