Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Засгийн газар, нийслэлийн зүгээс баримталж байгаа бодлого чиглэл, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэх нийслэлийн зөвлөгөөн өнөөдөр /2026.07.06/ Төрийн ордонд болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон нийслэлийн 9 дүүрэг, 204 хорооны төлөөлөл оролцов. “Чөлөөлье” үндэсний …
Мэдээ мэдээлэл
July, 2026
-
6 July
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
Боловсролын сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан болон холбогдох албаныхан “Нийслэлийн боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх” цогц арга хэмжээний хүрээнд төлөвлөж буй ажлуудтай газар дээр нь танилцах зорилгоор дүүргүүдэд ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 178 сургуульд 342213 суралцагч, хувийн өмчийн 154 сургуульд 70181 суралцагч, нийт …
-
6 July
Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн удирдлагуудын хамт Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Багануурын уурхайн 360 тонн нүүрсний дээжид хагас үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай гүйцэтгэж, Улаанбаатар хотын хэрэглээний стандарт, шаардлагыг бүрэн …
-
6 July
Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл хоёрдугаар хурлаа зохион байгуулж хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл, сурагч, хүүхдүүд оролцов. Хоёрдугаар хуралдаанаар хүүхдийн эрх, хөгжил, оролцоог бодлого, шийдвэрт илүү үр нөлөөтэй тусгах зорилгоор Дэд зөвлөлийг байгуулж, дүрмээ баталлаа. Тус зөвлөлд дүүргүүдийн хүүхдийн зөвлөлийн тэргүүнүүд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтаж, хүүхдүүдийн санал, санаачилгыг шийдвэр гаргах түвшинд хүргэх үүрэгтэй ажиллах юм. Энэ үеэр …
-
6 July
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
-Нүүрс-пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор түлшний татаас, импортын хагас кокст жил бүр зарцуулдаг 200 гаруй тэрбум төгрөг дотооддоо үлдэнэ- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Багануур дүүрэгт /2026-07-04/ ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа. Улаанбаатар хотын өвлийн түлшний хэрэгцээнд зориулж өнгөрсөн өвөл БНХАУ-аас 280 мянган тонн хагас кокс түлш авсан бол, Тавантолгой …
-
6 July
Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг
Эрхэм хүндэт ард иргэд ээ, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын ес дэх удаагийн парламентын 2026 оны хаврын ээлжит чуулган 79 өдөр эрчтэй, дэвшилттэй, ажил хэрэгч хуралдаж ийнхүү өндөрлөж байна. Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль …
-
6 July
Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.07.03)-ийн үдээс хойших хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, А.Ганбаатар нарын 65 гишүүний өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжлэв. Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм. Манай улсад асрах үйлчилгээний харилцааг Нийгмийн халамжийн тухай …
-
6 July
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үр дүнд Азийн бүс нутаг тогтвортой байдлын хөгжлийн зорилтуудаар хамгийн ахицтай бүсэд тооцогдох боллоо
Эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд бие даасан бус, нийгмийн хүлээлт өөрчлөгдөөгүй хэвээр. Монгол эмэгтэйчүүд 1 сая 650 мянгуулаа. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт байр суурь эзэлдэг. Манай хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд нийт сонгогчдын 55 хувийг бүрдүүлдэг боловч шийдвэр гаргах түвшинд тэдний хувь, оролцоо цөөн байна. Ес дэх удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд таван нам, эвслийн төлөөлөл 32 …
-
6 July
Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хууль, тогтоолын төслийг батлав
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад 70 гишүүн хүрэлцэн ирснээр 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, 12 асуудал хэлэлцэхээр товлов. Улсын Их Хурлын дарга өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг холбогдох Байнгын хороонд хуваарилсныг танилцуулсан. Тодруулбал, энэ сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Д.Пүрэвдаваа Г.Хосбаяр нараас өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …
-
6 July
Чуулга уулзалт “Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжлэв
Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт “Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи” сэдвээр үргэлжиллээ. Энэхүү хуралдааныг Корё их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, Солонгосын эдийн засгийн холбооны 56 дахь ерөнхийлөгч Канг Сүн Жин удирдан явуулсан бөгөөд эхний илтгэлийг Стэнфордын их сургуулийн “Natural Capital Alliance” түншлэлийн ахлах эрдэмтэн, Стэнфордын их сургуулийн Доэрийн нэрэмжит тогтвортой …
-
6 July
Хоёрдугаар салбар хэлэлцүүлэг “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац” сэдвээр өрнөлөө
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бан Ги Мүний нэрэмжит “Сайхан ирээдүйн төлөө” сан, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төвөөс хамтран зохион байгуулж буй (2026.07.03) “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн …
-
6 July
АБГББХ: Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.07.03) хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр 11 цаг 45 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 29 гишүүнээс Улсын Их …
-
3 July
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН БАН ГИ МҮНТЭЙ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI)-ийн Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга, Чингис хаан тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулганыг өнөөдөр дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс, Бүгд …
-
3 July
Эвдэрсэн савлуур, зэвэрсэн гулсуур: Хүүхдүүд эрсдэл дунд тоглож байна
Хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байх учиртай тоглоомын талбай зарим газарт аюулгүй байдлын шаардлага хангахгүй, осол гэмтэл дагуулах эрсдэлтэй орчин болж хувирчээ. Эвдэрч хугарсан савлуур, зэвэрч муудсан гулсуур, суларсан шат, хагарсан суудал, ил гарсан төмөр ирмэг, хамгаалалтын хучилтгүй хатуу хөрс зэрэг нь өдөр бүр олон хүүхдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж байна. Өдөр бүр хичээл, цэцэрлэгээсээ тараад тоглоомын талбайд цуглардаг хүүхдүүдийн …
-
3 July
Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын СТ-4 хуучны гурван давхар орон сууц 1960 онд ашиглалтад орж, 2016 онд мэргэжлийн байгууллага “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц” хэмээн дүгнэсэн. Тэгвэл ашиглалтын шаардлага хангахгүй уг орон сууцыг буулгаж, суурин дээр нь 16 давхар, хоёр блок, 240 айлын бүрэн цутгамал орон сууцыг барьж, ашиглалтад оруулж байна. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл