УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохоор ирсэн төлөөлөгчдийн Тэргүүнүүдийг өнөөдөр Төрийн ордонд /2026.10.12 / угтан авч, мэндчилэв.

4.jpg5.jpg6.jpgviber_image_2026-10-12_11-16-16-938.jpgviber_image_2026-10-12_11-16-17-383.jpgviber_image_2026-10-12_11-16-18-052.jpg

Чуулга уулзалтад 23 орны парламентын 88 төлөөлөгч оролцож, “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй улс төрчдийн манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага мэдлэгээ хуваалцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцана.

9.jpg10.jpg11.jpg12.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.

14.jpg15.jpg16.jpg17.jpg18.jpg19.jpg20.jpg21.jpg22.jpg23.jpg

Чуулга уулзалт нээлтийн арга хэмжээ Төрийн ордны “Их Монгол” танхимд үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс \2026.10.09\ хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол …