“Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

Нийслэлийн Бизнес, инновацын газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренершип хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “SPRINT – UB STARTUP TOWN” стартапын хурдасгуур хөтөлбөрийг 2026 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зохион байгуулна.

Тус хөтөлбөр нь гарааны бизнес эрхлэгчдийн бизнесийн загвар, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, БНСУ-ын мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авах, хөрөнгө оруулалт татах бэлтгэлээ сайжруулах, бизнесээ дараагийн түвшинд гаргах боломжийг олгоно.

Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 24

Нээлтийн арга хэмжээ: 2026 оны 10 дугаар сарын 18, 15:00–18:00 цагт, The Blue Sky Hotel & Tower, 3 давхар, TOPAZ HALL

Хамрагдах стартапын тоо: 10

Бүртгэл: Үнэгүй

Хөтөлбөрөөс юу хүртэх вэ?

  • Ахисан түвшний сургалт: Бизнесийн загвар, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зах зээлийн стратеги, хөрөнгө оруулалтын бэлтгэлээ сайжруулах,
  • Менторшип: БНСУ-ын мэргэжлийн менторуудтай хамтран ажиллаж, өөрийн бизнесийн хэрэгцээнд тохирсон зөвлөгөө авах,
  • Бизнес хөгжүүлэлт: Бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загвараа сайжруулж, өсөлтийн шинэ боломжоо тодорхойлох,
  • IR Pitching (Demo Day): Хөрөнгө оруулагчид болон холбогдох төлөөлөгчдөд бизнесээ танилцуулах,
  • Networking: Монгол, БНСУ-ын стартапын экосистемийн төлөөлөлтэй танилцаж, хамтын ажиллагаа, түншлэл тогтоох,
  • Шилдгүүдийг шалгаруулах: Хөтөлбөрийн төгсгөлд шилдэг стартапуудыг шалгаруулж, шагнал гардуулна.

Хэн оролцож болох вэ?

Монгол захиралтай, технологид суурилсан, бизнесээ эхлүүлэхээр бэлтгэж буй, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой стартапууд оролцох боломжтой.

Хөтөлбөрийн үндсэн үе шатууд:

  • 10 дугаар сарын 18-нд хөтөлбөрийн нээлт, сургалт (Kick-off Day)
  • 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 24: Цахим менторинг, бизнес хөгжүүлэлтийн зөвлөгөө
  • 11 дүгээр сарын 24: Эцсийн танилцуулга (Demo Day), IR Pitching, шилдэг стартапуудын шагнал гардуулах ёслол

Бүртгэл хаах: 2026 оны 10 дугаар сарын 13

Сонгон шалгаруулалтын хариу: 2026 оны 10 дугаар сарын 14

Бүртгүүлэх линк:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScKa2XDlw70rvDtpRX2U2I-eLblYhkZthJYLsytSUh5kscFPA/viewform

Холбоо барих: 90191941, 80308037, 70111291

Цахим шуудан: ubstartuptown@gmail.com

Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломжоо бүү алдаарай!

Зөвхөн 10 стартапыг сонгон шалгаруулах тул амжиж бүртгүүлээрэй.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ …