Мэдээ мэдээлэл

September, 2026

  • 21 September

    Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

    Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Монгол Улсын аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж буй төсөл юм. Төслийн цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа. Эмээлт эко аж үйлдвэрийн парк бүрэн хөгжсөнөөр 5600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болж, нийт 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх, …

  • 21 September

    Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нар Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдалтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэнэ гэв. Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал тус төвийн үйл ажиллагаа, …

  • 21 September

    Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва  дүүргийн эмнэлгүүдийн өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зэрэг асуудлаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн “Энэ оны зургаадугаар сарын байдлаар БГД-ийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын 2672 тохиолдол хянагдаж байна. Энэ …

  • 21 September

    “Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

    “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү 40 дэх удаагийн “Номын баяр”-ын нээлтийн ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцлоо. Нийслэлийн Засаг дарга …

  • 21 September

    Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

    Өнөөдөр Хан-Уул дүүргийн 1-р хороо 20, 22-р байрны зүүн талын явган зам, авто замын засвар шинэчлэлтийн ажлыг улсын комисс байнгын ашиглалтанд хүлээн авлаа. Тус зам нь 0,28км урт авто зам, 1 эгнээтэй зорчих хэсгийн өргөн 4 метр, хоёр талдаа 1,5м явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламжтай хийгдсэн юм. Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Петровис ШТС-ын баруун талаас …

  • 21 September

    ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймгийн иргэд, худалдаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төсөл, түүнийг дагасан есөн шийдвэрээ танилцуулав. Худалдаа, бизнес эрхлэгчид иргэдийн худалдан авах чадвар буурч буйг хөндөв. Ерөнхий сайд бичил бизнес эрхлэгчид, дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэнд 100 хүртэлх сая, компани, аж ахуйн нэгжид 300 сая хүртэлх …

  • 21 September

    “АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Арвайхээр хотын дулааны станц барих төслийн санхүүжилтийг 2027 оны төсвийн хүрээнд шийдвэрлэж,  төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо. Тус төсөл 45 хувийн гүйцэтгэлтэй, сүүлийн нэг жил бүтээн байгуулалтын ажил нь бүрэн зогсоод байжээ. Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад …

  • 21 September

    ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт /2026.09.19/ ажиллаж байна. Энэ үеэр Өвөрхангайн Нарийнтээл, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянхонгорын Шаргалжуут, Архангайн Хашаат сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэснийг хүлээлгэн өглөө. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын Тамгын газарт автомашин олголоо. Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад ажлын амжилт хүсээд, эдгээр автомашин хөдөө орон нутгийн …

  • 21 September

    Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, …

  • 18 September

    Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөтэй уялдуулан 8 бүлэг, 538 зорилтын хүрээнд батлууллаа. Тодруулбал, Хүний хөгжил, Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл, Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил, Байгаль орчин, ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийг дэмжсэн хотын засаглал, Бүсчилсэн хөгжил, Хотын өрсөлдөх чадвар, Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун ухаан …

  • 18 September

    НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн мэдүүлсэн 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар, Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай, Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, …

  • 18 September

    Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

    Нийслэлийн ногоон бүсээс суурьшлын бүс рүү энэ оны наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай нэвтэрсэн гэх дуудлага анх бүртгэгджээ. Үүнээс хойш “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын …

  • 18 September

    40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

    “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг 2026 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж буй 40 дэх удаагийн Номын баяр, “Үндэсний …

  • 18 September

    Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

    “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестиваль зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Шөнийн гүйлтийн фестиваль 2026 оны есдүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Шөнийн марафон нь уламжлалт замын гүйлтээс гадна DJ, тайзны үзүүлбэр, хөгжмийн хөтөлбөр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр зохион байгуулагдана. Энэ хүрээнд “Night Marathon Ulaanbaatar 2026” нь олон улсын шөнийн гүйлтийн …

  • 17 September

    НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцон, бүлгийн байр сууриа нэгтгэлээ. Хуралдааны эхэнд “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэж, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгцээ, ач холбогдол, хэрэгжилт, төсөв санхүүжилт болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцлоо. Энэ хүрээнд нийслэлийн хүнсний хангамж, …