Мэдээ мэдээлэл

September, 2026

  • 23 September

    БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн зэрэг төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва “Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байна. Энэхүү хамтын ажиллагааг хот, орон нутгийн түвшинд өргөжүүлэн …

  • 23 September

    ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик-т /2026.09.22/ бараалхаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцав. Ерөнхий сайд Н.Учрал, Австрали Улс ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлстэй манай чухал гуравдагч хөрш, Номхон далайн бүс нутаг дахь ойр дотно түншүүдийн нэг юм. Уул уурхай, эрдэс баялгийн …

  • 23 September

    Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

    Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар /2026.09.22/ томилж, батламжиллаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг төлөвшүүлэх, улс орны дотоод аюулгүй …

  • 23 September

    Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

    Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.09.22) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 75 гишүүн хүрэлцэн ирснээр 59.5 хувийн ирцтэйгээр 14.01 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн …

  • 23 September

    Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

    Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт өнөөдөр (2026.09.22) Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцав. Ерөнхий сайд Н.Учрал, Австрали Улс ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлстэй манай чухал …

  • 23 September

    УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар өнөөдөр /2026.09.22/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн …

  • 23 September

    УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

    Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт өнөөдөр (2026.09.22) Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүндэт зочны хамтаар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийнэ. …

  • 23 September

    ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2026.09.22) Төрийн ордны “Их Засаг” танхимд 53.6 хувийн ирцтэй хуралдлаа. Энэ өдрийн хуралдаанд Байнгын хорооны 28 гишүүнээс Б.Баярбаатар, Д.Цогтбаатар, Л.Соронзонболд, Д.Батлут, М.Нарантуяа-Нара, Г.Дамдинням, О.Номинчимэг, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Д.Пүрэвдаваа, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, У.Отгонбаяр нар хүрэлцэн ирж, оролцов. Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар дэгийн дагуу ирц, товыг танилцуулсан. …

  • 22 September

    Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллаж, хогийн цэгийг шуурхай нүүлгэн шилжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Туул голын ай сав газар …

  • 22 September

    Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

    Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик өнөөдөр (2026.09.22) Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурлаа. Төрийн ёслолын журамд заасанчлан гадаад улсын төр, засгийн тэргүүнүүд, өндөр хэмжээний зочид Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа уг дэвтэрт сэтгэгдлээ үлдээдэг уламжлалтай. Энэхүү дэвтэр нь түүхэн баримт бичигт тооцогддог. Айлчлал үргэлжилж …

  • 22 September

    ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2026.09.22) Төрийн ордны “Их Засаг” танхимд 53.6 хувийн ирцтэй хуралдлаа. Энэ өдрийн хуралдаанд Байнгын хорооны 28 гишүүнээс Б.Баярбаатар, Д.Цогтбаатар, Л.Соронзонболд, Д.Батлут, М.Нарантуяа-Нара, Г.Дамдинням, О.Номинчимэг, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Д.Пүрэвдаваа, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, У.Отгонбаяр нар хүрэлцэн ирж, оролцов. Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар дэгийн дагуу ирц, товыг танилцуулсан. …

  • 22 September

    Энэ сарын 24-30 -ний өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

    “Хятад улсыг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд цуврал үйл ажиллагааг Улаанбаатар хотноо энэ сарын 22-25-нд зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцааны олон нийтийн суурийг бэхжүүлэх, хоёр орны иргэд, олон нийт хоорондын харилцан ойлголцол, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Тус үйл ажиллагааг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, БНХАУ-ын Өвөр …

  • 22 September

    “Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

    Улаанбаатар болон БНХАУ-ын Бээжин хотын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр “Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг хоёр өдрийн турш зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газрын инженер, техникийн ажилтнууд болон нийслэл, дүүргийн Онцгой байдлын газрын алба хаагчид зэрэг 80 гаруй хүн хамрагдлаа. НОБГ-ын дэд дарга бөгөөд Ажиллагааны удирдлагын …

  • 22 September

    АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Соёлын төв өргөөнд ахмадуудтай уулзаж /2026.09.22/ Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов. Манай улсад 444 мянга гаруй ахмад настан байна. Энэ тоо 2025 онд 2.2 дахин нэмэгдэж 991 мянгыг давна. Ирээдүйд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь буурч, эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын зардал өсөхөөр …

  • 22 September

    “Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

    Хүй долоон худагт “Үндэсний их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Ажлын хэсгийн дарга Б.Мөнх-Оргил удирдан явуулав. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 161 дүгээр тушаал болон Ажлын хэсгийн ажиллах удирдамжийг танилцуулж, төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө, холбогдох байгууллагуудын …