Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.07.29/ гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагааны олон улсын зөвлөх Винстон Чангийг хүлээн авч уулзан, онцгой байдлын салбарын эрх зүйн шинэчлэл, чадавхыг бэхжүүлэх бодлого болон эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг /INSARAG/-ийн гадаад ангилалд бэлтгэх ажлын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Шадар сайд Н.Номтойбаяр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буйгаа …
Мэдээ мэдээлэл
July, 2026
-
29 July
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.29/ Монголбанкны Ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хэлэлцэн, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө. Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэдээс ирүүлсэн 300 орчим саналын дийлэнх нь …
-
29 July
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 16 гишүүн 71 асуудлаар 16 удаа асуулт, Улсын Их Хурлын 40 гишүүн 129 асуудлаар 27 удаа асуулга тавьжээ. Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын …
-
29 July
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар “Сэлбэ” орон сууцжуулах төслийн талбайд өнөөдөр ажиллалаа. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман …
-
29 July
Иргэд нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүнд уламжиллаа
Иргэд Улсын Их Хурлын гишүүнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтээ уламжлах боломжийг бүрдүүлсэн “Нээлттэй парламент” танхимд өнөөдөр (2026.07.28) Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ажиллаж, 21 иргэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь сонсголын, харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй байсан бөгөөд өөрсдөдөө тулгарч буй нийгмийн харилцаа, эрүүл мэндийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал, санал хүсэлтээ уламжилсан юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн …
-
28 July
“СМАРТ СЭЛБЭ СИТИ”-Г ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРГЭХ ХҮРЭЭНД МКВ-ИЙН ҮНИЙГ БУУЛГАХ ҮҮРЭГ ӨГӨВ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2026.07.28/ танилцав. Тус төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсвгэрт нийт 158 га газарт хэрэгжиж байна. Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээнд загвар болох уг төслийн талбайд, -113 блок, 8,575 айлын орон сууц -5,780 суудалтай 5 …
-
28 July
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталснаар бизнес эрхлэгчдэд олон шинэ боломж авчирлаа. Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан, Г.Очирбатаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулсан энэхүү хуулиар эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчим, төрийн бодлого, зохицуулалтыг тодорхой болголоо. Мөн бизнесийн үйл ажиллагаатай холбогдуулан төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, …
-
28 July
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Нийслэлийн Замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй сургуулийн барилгын төслийн ажлын явцтай танилцлаа. Тус хороонд баригдаж буй 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Барилгын ажлыг “Хуягт Харш” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улс 2022 онд боловсролын барилга байгууламжийн норм, стандартаа шинэчилснээс хойш уг сургууль …
-
28 July
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил дууссан байна
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс ажиллуулахад бэлэн болсон байна. Тус сургуулийн барилгын ажлыг “Ай Ди Си Пропертиз” ХХК гүйцэтгэсэн бөгөөд ашиглалтад оруулах бэлтгэлийг хангаад байна. Өмнө нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуульд нэг ээлжид 6500 орчим …
-
28 July
Жил бүр ярьдаг, жил бүр давтагддаг 10 асуудал
Нийгэмд шинэ асуудал гарахаасаа илүү хуучин асуудлууд нь дахин сөхөгддөг. Өвөл болохоор утаа, хавар болохоор замын нүх, зун болохоор үер, намар болохоор түгжрэл. Улирал солигдох бүрт асуудал нь л ээлжилдэг болохоос шийдэл нь төдийлөн өөрчлөгддөггүй. Иргэдийн бухимдал, шүүмжлэл дагуулсаар байгаа дараах асуудлууд өнөөдөр ч бодитой шийдлээ хүлээсээр байна. 1. Түгжрэл Автомашины тоо жилээс жилд өсөж байгаа ч замын сүлжээ, нийтийн …
-
28 July
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа. НҮБ-ын 12 байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага нь хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, ардчилсан засаглал, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчныг хамгаалах зэрэг олон чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …
-
28 July
МЭДЭГДЭЛ
Хэвлэл мэдээлэл, цахим орчинд нийслэлээс дуудлага худалдаагаар “Эхлэл брэнд” ХХК-д худалдан борлуулсан газар болон тухайн газар дээр хэрэгжүүлж буй “Монастери тауэр” орон сууцны төсөлтэй холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн бодит бус, худал мэдээллийг тарааж байгаатай холбогдуулан дараах тайлбар, мэдээллийг гаргаж байна. Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 01 дүгээр тогтоолоор тус комиссын …
-
27 July
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улс “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол, Японы харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгааг Ерөнхий сайд Н.Учрал …
-
27 July
Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарчээ. Нийт нутгаар агаар, хөрсний температурын халалт ихсэж, ургамлын ургалт зогсонги …
-
27 July
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 6 тогтоол батлуулжээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд 37 асуудлыг хэлэлцжээ. Хуулийн төсөл 54 /давхардсан тоогоор/, Улсын Их Хурлын 7 тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, үүнээс 14 хууль /дагасан хуулийн хамт/, Улсын Их Хурлын 6 тогтоолыг тус тус батлуулсан байна. Мөн Байнгын хорооны 9 тогтоол баталжээ. Тухайлбал, Байгаль орчинд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл