Мэдээ мэдээлэл

September, 2026

  • 30 September

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэтай /2026.09.29/ Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Ерөнхий сайд Н.Учрал манай улсын ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар ямагт …

  • 30 September

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр /2026.09.30/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын эдийн засагт гарч байгаа өөрчлөлт, хүндрэл, гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн сүлжээний гэнэтийн доголдол, өнгөрсөн хугацааны сургамж нь Төв банкны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга хэрэгслийн үр нөлөөг дахин …

  • 29 September

    Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар өнөөдөр (2026.09.29) Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцлаа. Байнгын хорооны дарга, гишүүдийг очих үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, улмаар санал солилцсон юм. Энэхүү төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн хугацаатай бөгөөд олон …

  • 29 September

    Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

    “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 3-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилж байна. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, архаг суурь өвчтэй нийт 293,619 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуугийн вакцины хамралт 67.2 хувьтай үргэлжилж, зорилтот бүлгийн 179,546 …

  • 29 September

    Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 30 гишүүн боловсруулсныг өнөөдөр (2026.09.29) С.Цэнгүүн, Ч.Анар, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Г.Хосбаяр нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүллээ. Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгогдсон төрийн санхүү, улсын төсвийг батлах бүрэн эрх, мөн төсвийн ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн …

  • 29 September

    Нойтон цас орсны дараа 5 цагийн дотор 240 зам тээврийн осол бүртгэгджээ

    Урьд шөнө нойтон цас орсны улмаас өглөөний 06:00 цагаас үдийн 11:30 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд 240 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Замын гадаргуу хальтиргаа гулгаатай болсон үед зуны дугуйн барьцалдах чанар буурч, автомашин жолоодлого алдах, тоормослох зай уртсах зэрэг эрсдэл нэмэгддэг. Тиймээс жолооч нар цаг агаар, замын нөхцөлд тохируулан автомашиныхаа дугуйг улирлын дугуйгаар солих шаардлагатай байна. Цаг уурын байгууллагын мэдээлснээр …

  • 29 September

    100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда, Монгол дахь суурин төлөөлөгч Жон Жухён Жон нартай Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. \2026.09.29\ 100 сая ам.долларын санхүүжилттэй уг төсөл нь байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж буй энэ үед хүний амь …

  • 29 September

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы харилцааг хүн төвтэй “Энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэхэд манай улсыг зүрх сэтгэлээрээ дэмжиж, хоёр улсын хүн хоорондын найрсаг харилцааг …

  • 29 September

    УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын цахим платформын шинэчлэлийг танилцуулж, парламентын үйл ажиллагаатай холбоотой хуульд харшлахгүй бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож байгааг мэдэгдлээ. Шинэчлэлийн хүрээнд parliament.mn сайт бүрэн шинэчлэгдэж, УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалт, хуулийн төсөл санаачилсан байдал, хуралдаанд хэлсэн үг, хөрөнгө орлогын мэдээлэл зэрэг иргэдийн хяналт тавихад шаардлагатай мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэв. Өмнө нь parliament.mn сайт …

  • 29 September

    Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газрыг түшиглэн хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал өнөөдөр (2026.09.28) Төрийн ордонд боллоо. Удирдах хороог Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар хамтран даргалах бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их …

  • 28 September

    МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН ЭНЭ ОНЫ АРАВДУГААР САРД БОЛНО

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.09.28/ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сейтакынов Алмас Сейтакыновичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудын хэрэгжилтийг хангах, худалдаа, эдийн засгийн харилцаанд бодит үр дүн гаргах боломжтой төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр харилцан санал солилцов. БНКазУ-ын Астана хотноо энэ оны …

  • 28 September

    “1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

    Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон ногдол ашгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, холбогдох үйлчилгээг нэг дороос үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэллээ. Уг өдөрлөгөөр иргэдэд 1072 хувьцааг хууль ёсны өвлөгчид нь өвлүүлэх, үнэт цаасны данс нээх зэрэг үйлчилгээг үзүүлж байгаагаас гадна бусад зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Улсын …

  • 28 September

    Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүллээ

    Чингис хаан Үндэсний музей нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийг эх орондоо авчирч, Монголынхоо үзэгчдэд хүргэсээр ирсэн төдийгүй, олон улсын музей, соёлын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тууштай өргөжүүлсээр ирлээ. Энэ удаад тус музей нь Италийн Ром хотын “Боргезе” галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд зориулан дэлгэхээр болж, өнөөдөр Чингис …

  • 28 September

    УИХ ард түмний төсвийг ард түмнээрээ хэлэлцүүлж байна

    Улсын Их Хурлын гишүүд, иргэд, олон нийт тухайн жилийн төсвийн төсөлтэй бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан. Ингэснээр тухайн жилийн төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцдэг болсон. Монгол Улсын Их Хурлын …

  • 28 September

    УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна

    Улсын Их Хурлын гишүүд, иргэд, олон нийт тухайн жилийн төсвийн төсөлтэй бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан. Ингэснээр тухайн жилийн төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцдэг болсон. Монгол Улсын Их Хурлын …