Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы 10-29 үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 00 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцсэн. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нарын 9 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулав. Хууль санаачлагчийн …
Мэдээ мэдээлэл
October, 2026
-
30 October
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол болж, “Нийслэлийн бахархал” шагнал гардууллаа. Нийслэлийн хөгжил, дэвшилд бодит хувь нэмэр оруулж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан үр бүтээлтэй ажилласан иргэний амжилт, санаачилгыг үнэлэн алдаршуулав. “Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслолыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …
-
30 October
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив. Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас мэргэжлийн баг илгээсэн. Багийн дүгнэлтэд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат …
-
30 October
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах …
-
30 October
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.2029/ хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын …
-
29 October
Нийслэлийн 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, хотын үе үеийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл нийслэлийн түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Их хүрээ 1778 онд сүүлчийн нүүдлээ хийж, өнөөгийн Улаанбаатар хот оршин буй Алтан тэвшийн хөндийн Хүн чулууны хонхорт суурьшсан …
-
29 October
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нүүрсний хэрэглээг халж, шингэрүүлсэн хийгээр халаалтыг нь шийдлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал боловсролын салбар дахь ногоон шилжилтийн сайн жишээг онцолж өнөөдөр /2026.10.28/ тус сургуульд ажиллалаа. Нэг сургуулийг уурын зуухаас чөлөөлөхөд 100 гаруй айлын яндан буулгасантай тэнцэх үр дүн гарч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд сургуулийн хамт олон болон төсөл хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж, амжилт …
-
29 October
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслол боллоо. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Ийнхүү жил бүрийн аравдугаар сарын 29-ний “Нийслэлийн өдөр”-өөр үндэсний өв соёлоороо …
-
29 October
Дүүжин замын тээврийн шугамыг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна
Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Перера да Силватай уулзаж, Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн төслийн хэрэгжилт, санхүүжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар дүүжин замын тээврийн эхний шугамын үйлчилгээг 2026 оны 12 дугаар сард нээх зорилт, барилга угсралт, туршилт тохируулга, ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг шуурхай зохион …
-
29 October
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 74 гишүүн хүрэлцэн ирснээр 58.7 хувийн ирцтэйгээр 10.00 цагт эхэлж, таван асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу холбогдох мэдээллийг танилцуулав. Засгийн газраас энэ сарын 23-ны …
-
29 October
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.10.28/ НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзан, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны чиглэл, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо. УИХ-ын дарга С.Бямбацогт өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнтэй төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хүн ам, тэр дундаа залуусын гэр бүл, нийгмийн асуудлаар …
-
29 October
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр (2026.10.28) хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Жаргалан, С.Эрдэнэбат, Б.Мөнхсоёл, Б.Заяабал, Р.Батболд, Ц.Баатархүү, Л.Соронзонболд, О.Батнайрамдал, Р.Сэддорж, М.Энхцэцэг, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Б.Уянга, Г.Очирбат, Л.Энх-Амгалан, Г.Лувсанжамц, А.Ундраа, Г.Уянгахишиг нар хүрэлцэн ирж, 59.4 хувийн ирц бүрдэв. Дэгийн дагуу ирц болон товыг хуралдаан даргалагч Б.Заяабал танилцуулсан. Хуралдаанаар Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт …
-
29 October
Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр/2026.10.28/ “Их засаг” танхимд 11.00 цагт 50.4 хувийн ирцтэй хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” олон нийтийн хэлэлцүүлгийн танилцуулга, үр дүн байв. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, төсвийн хөрөнгийг зөвхөн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн үзүүлэлтээр бус хүний ямар эрхийг хангаж …
-
29 October
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, хотын хөгжил, амьдрах орчны асуудлаар санал солилцлоо
Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц өнөөдөр (2026.10.28) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, газрын харилцаа, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, зам тээврийн дэд бүтэц, автозамын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын менежмент зэрэг тулгамдсан асуудлыг хөндөн ярилцав. Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хот төлөвлөлтийн эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр хийж буй ажлынхаа …
-
29 October
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм. Эзэн Богд Чингис хааны хөшөөнд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл