Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент” бодлогын хэрэгжилтийн хүрээнд Улсын Их Хурлын албан ёсны цахим платформыг шинэчлэх ажлын явцтай танилцаж, хэрэгжилт, хөгжүүлэлтийн чиглэлээр холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонслоо. Уулзалтын үеэр УИХ-ын дарга иргэдийн мэдээлэл авах үндсэн эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх нь ардчилсан засаглалын салшгүй зарчим болохыг онцлов. Тэрбээр хууль тогтоох байгууллагын …
Мэдээ мэдээлэл
September, 2026
-
24 September
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаанд нь тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, дэмжлэгийн талаар санал солилцлоо. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд оролцов. Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хувийн …
-
24 September
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Хүүхэд, залуучууд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Өсөлт хөгжлийн төв” нь өнгөрсөн хоёр сарын хугацаанд туршилтын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, бодит үр дүн гарчээ. Энэ хугацаанд 60 гаруй бичил бизнес эрхлэгч бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх чиглэлээр дэмжлэг авч, 300 гаруй хүүхэд, залуучууд англи хэлний сургалтад хамрагдсан бол 120 хүүхэд жюү жицү спортоор тогтмол хичээллэх болжээ. Мөн 150 гаруй залуу хөдөлмөрийн зах …
-
24 September
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
Малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гаргах, монголын малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор ХУД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төслийн цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг энэ сарын 21-нд тавьсан. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва …
-
24 September
АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.09.23) хуралдаан 17 цаг 54 минутад хүрэлцэн ирэх ёстой 29 гишүүний 15 нь ирснээр буюу 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр товлов. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар даргаллаа. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу …
-
24 September
Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал өнөөдөр (20206.09.23) Нээлттэй засгийн түншлэлийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Свати Мехта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Нээлттэй засгийн түншлэл санаачлага нь бодлого тодорхойлох үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг эрхэмлэж, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн санал, иргэний нийгмийн оролцоог бодитоор хэрэгжүүлэх зорилго бүхий дэлхийн 130 …
-
24 September
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” болон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.09.23/ 14 цаг 45 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Гишүүдийн ирцийг доорх зурагнаас …
-
24 September
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Нийслэлийн хүн амын хүнсний тогтвортой хангамжийг бэхжүүлэх, дотоодын шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалт, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи, органик үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдын гар дээрээс шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд– Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва …
-
24 September
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарынхантай уулзлаа. Эдийн засгийн хүндрэлтэй үед хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн бодлогыг нийслэл хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөлсөн …
-
24 September
“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна
Есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг зохион байгуулна. Энэ өдрийн нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалтын талаар нийслэлийн холбогдох албан тушаалтнууд, байгууллагуудын төлөөлөл мэдээлэл өглөө. Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Жил бүрийн есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр” болдог. Энэ жил анх удаа тус өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган …
-
24 September
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов. Ерөнхий сайд “Энэ бол жирийн нэг үзэсгэлэн худалдаа биш. Тариаланчдын тарьсан үр, малчдын өсгөсөн мал, үйлдвэрлэгчдийн ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн бүрийн цаана эх орныхоо хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр бий. Засгийн …
-
24 September
ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг эрхлэх “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” XXK-ийн Төлөөлөн …
-
24 September
Технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент” хакатон болно
Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Анрид медиатай хамтран технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент” хакатоныг зохион байгуулахаар зарлалаа. Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгох, иргэдийн улстөрийн боловсрол, оролцоог нэмэгдүүлэхэд технологи, хиймэл оюуны боломжийг ашигласан бодит шийдлүүдийн санал, загвар боловсруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Хакатонд оролцогчид парламентын үйл ажиллагаатай холбоотой бодит асуудал, мэдээллийн …
-
24 September
ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2026.09.23) хуралдаанд 32 гишүүнээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, А.Ундраа, М.Энхцэцэг, Б.Уянга, М.Мандхай, З.Мэндсайхан, Ж.Золжаргал, Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Б.Заяабал, Д.Үүрийнтуяа, Ч.Анар, Р.Батболд, Ч.Лодойсамбуу, Н.Батсүмбэрэл, Р.Сэддорж, С.Эрдэнэбат, нар хүрэлцэн ирж оролцсоноор ирц 53.1 хувь бүрдэв. Тус байнгын хороо энэ өдөр нэг асуудал хэлэлцэхээр товлосныг Байнгын хорооны дарга Б.Заяабал хуралдааны эхэнд танилцууллаа. Засгийн газраас 2026 оны 09 …
-
23 September
Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлтийн ёслол боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга Сүнь Ү Гуань, Монгол Улсын Шадар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл