Мэдээ мэдээлэл

May, 2026

  • 26 May

    Ферраригийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

    Италийн Феррари компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны автомашин нь болох дөрвөн хаалгатай “Ferrari Luce” гэдэг загвараа албан ёсоор танилцууллаа. Спортын автомашин үйлдвэрлэлээр алдартай тус компанийн хувьд энэ бол хамгийн эрсдэлтэй, хамгийн ихээр хүлээлт үүсгэсэн төсөл байв. Шинэ цахилгаан автомашины дээд хурд нь 310 км/цагт хүрэх бөгөөд 500 мянга гаруй долларын үнэтэй. Энэхүү загвар 1000 гаруй морины хүчтэй, 100 км/цагийн хурдыг …

  • 26 May

    Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо

    ​Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлж, НИТХ-ын төлөөлөгч нарын олонхын буюу 80 хувийн саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар …

  • 26 May

    Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    ​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.26/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийн …

  • 26 May

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

    ​Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.05.26) хамтран хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаан 09 цаг 54 минутад хүрэлцэн ирэх ёстой 56 гишүүний 29 нь хүрэлцэн ирснээр, 51.8 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар удирдав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн …

  • 26 May

    УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    Улсын Их Хурлын Тамгын газар Парламентын сэтгүүлчдийн холбоо, “Алтангадас” Парламентын сэтгүүлчдийн клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.05.26/ эхлүүллээ. Сэтгүүлч, редакторуудад парламентын бүтэц, үйл ажиллагаа, хууль тогтоох болон хянан шалгах чиг үүрэг, механизмын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэн өгч, мэдээллийг иргэдэд ойлгомжтой, тэнцвэртэй, баримтад тулгуурлан, түргэн шуурхай түгээх, асуудалд агуулгын болон бодлогын дүн шинжилгээ хийх арга зүйн талаар мэдээлэл хүргэх …

  • 26 May

    БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ЭМНЭЛГҮҮДИЙН ДУНД ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН “ДУУДЛАГА–2026” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд өнөөдөр Яаралтай тусламжийн “ДУУДЛАГА–2026” тэмцээнийг зохион байгуулж байна. Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд эмнэлзүйн стандарт, удирдамжийн дагуу яаралтай үед амилуулах болон лавшруулах, амь тэнссэн үед яаралтай тусламжийн үйлчилгээг багаар үзүүлэх мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой зохион байгуулж буй энэ тэмцээнд Улсын Гуравдугаар …

  • 26 May

    ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССЫН ГИШҮҮД АЖИЛЛАЛАА

    Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, түүний агуулга, мөн чанар, тулгамдаж буй асуудал, тэр дундаа Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протоколыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, цаашид үр дүнтэй хамтран ажиллаж хүний эрхийн баталгааг хангах, бүрдүүлэх зорилгоор “ХҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХ, …

  • 26 May

    ӨВӨРХАНГАЙ: “Бид өвлөн дуулна” уралдаан авьяастнуудыг тодрууллаа

    ​Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Нэргүйн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын “Бид өвлөн дуулна” аймгийн анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа. Өсвөр үеийнхний дунд болсон тус уралдаанд 5-16 насны 170 орчим хүүхэд оролцож, гоцлол болон олон хоолойн төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Өвөрхангай нутгаас төрөн гарсан 200 гаруй гавьяатын отгон нь болох ардын дууч С.Нэргүй саяхан хүртсэн эрхэм дээд …

  • 26 May

    “Борхойн цом”-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр өргөлөө

    Замын-Үүд сумын Засаг даргын ивээл дор Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвөөс хамтран зохион байгуулсан “Борхойн цом-2026” яруу найргийн 15 дахь удаагийн наадам 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Замын-Үүд сумын Соёлын ордонд боллоо. Тус наадамд 60 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шалгарсан 22 найрагч оролцож, Замын-Үүд сумын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, байгаль орчин, иргэдийн ажил хөдөлмөрийг харуулсан …

  • 26 May

    Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

    “Нью прогресс групп”-ын “Эко драйвал” ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Манай улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бөгөөд жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм. Үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, групп, компанийн хамт олонд амжилт …

  • 26 May

    Д.Нацагдоржийн нэрэмжит “Давлагаа” наадамд 50 гаруй оюутан уран бүтээлээ ирүүлжээ

    Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Давлагаа” богино өгүүллэгийн наадмыг энэ жил их зохиолчийн нэрэмжит болгон зохион байгууллаа. МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн Ярих урлаг, театр, кино судлалын тэнхим хамтран зохион байгуулдаг тус наадам нь анх 1998 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 28 жилийн хугацаанд хоёр жил тутамд тогтмол болж байна. “Давлагаа” наадам нь зөвхөн шилдэг бүтээлийг …

  • 26 May

    Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээо

    Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2026.05.25/ Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт хийсэн хэлэлцүүлгийн талаарх танилцуулгыг хийв. Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргалаар ахлуулсан баг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллахдаа тус аймгийн Хүүхэд хамгаалах байр, хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй хамгаалал, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцжээ. Мөн томилолтын хугацаанд “Дэлхийн зөн” олон улсын …

  • 26 May

    Элчин сайд нар СОР17 хурлыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

    Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нар Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Элчин сайд нарын энэ удаагийн уулзалтад БОУАӨ-ын сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир оролцож, мэдээлэл өгч санал солилцсон байна. Тэрбээр тус хурлыг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлж буй Элчин сайд, холбогдох …

  • 26 May

    УИХ-ын дарга С.Бямбацогт ЕХ-ны гишүүн орнуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны 21 гишүүн орноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг энэ сарын 25-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүн намын зөвлөлийн …

  • 26 May

    Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилт тавьсан

    Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан энэ сарын 25-нд боллоо. Хуралдаанаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны зөвлөмжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Багануурын үйлдвэр технологийн парк ХК-ийн “Нүүрс-химийн үйлдвэр” төсөл, 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дэд дарга …