“Жил бүрийн өвөл, жил бүрийн ижил асуудал”

Наадам өндөрлөж, намар айсуй. Энэ үеэс л өвлийн бэлтгэл бодитоор эхлэх учиртай.

Гэвч жил бүр өвөл болохоор л тог, дулаан тасарч, зам мөстөж, хот түгжирч, утаа нэмэгддэг. Тэр болгонд “гэнэтийн өвөл” ирсэн мэт сандарч, арга хэмжээ авдаг дүр зураг өөрчлөгдсөнгүй.

Энэ өвөл өмнөх жилүүдийн алдаа давтагдахгүй гэх баталгаа бий юу? Эрчим хүч, дулаан, замын арчилгаа, утаатай тэмцэх ажил хэр хэмжээнд явж байна вэ?

Өвөл бол жил бүр ирдэг. Харин бид жил бүр бэлтгэлгүй угтсаар байх уу, эсвэл энэ удаа асуудлаа өвөл болохоос нь өмнө шийдэх үү гэдэг л хамгийн том асуулт байна.

Г.Энхбаяр

Санал болгох мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

2025 онд Япон улсын Ямагата муж, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. …