Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Молекул биологийн шинэ лабораторийнхоо нээлтийг хийлээ. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон аймгийн эрүүл мэндийн салбарынхан, Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран ажилладаг байгууллагынхан оролцлоо. Лабораторийн нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ зоонозын салбарт лабораторийн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд орон …
Мэдээ мэдээлэл
May, 2024
-
29 May
Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахаар шийвэрлэлээ. Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо. Мөн хурдан морины …
-
29 May
ЗГ: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв
2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн. Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн. Тэгвэл өнөөдрийн …
-
29 May
Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо
“2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 2024 оны зуны улиралд уруйн үер болон гол, мөрний үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …
-
29 May
Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн, буулгаж эхэллээ. Тус талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг холбогдох албаныхантай тус байршилд ажиллалаа. Уг барилгын газрын зөвшөөрлийг анх 2005 онд олгосон бөгөөд 2008 онд иргэн н.Батбаатар уг …
-
29 May
“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн үеэр “3×3” сагсан бөмбөгийн тэмцээн болно
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулах “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн үеэр нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Эрүүгийн цагдаагийн алба, Зөрчлийн хэрэг бүртгэх албанаас 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээн 05 дугаар сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг …
-
29 May
“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.29) эхэлнэ. Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар …
-
29 May
Хог хаягдлыг дахин боловсруулах, ангилах байгууламж бий болгож, байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүч хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-ийн Дэд захирал Сяо Вэнийг хүлээн авч уулзлаа. Тус компанийн төлөөллүүд эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр судалгаа хийнэ. Тодруулбал, тус компанийн төлөөллүүд Морингийн даваа, Нарангийн энгэр дэх хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгарч …
-
28 May
ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.05.28) хуралдаанаар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд …
-
28 May
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2024.05.28) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2009 онд Монгол Улсын Их Хурлаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгон шинэчлэн …
-
28 May
Баруун 4 аймаг иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай боллоо
Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутгийн эмнэлгийг туулах чадвар сайтай, чанартай түргэний тэргээр хангах, шинэчлэх ажлыг эхлүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумын эмнэлгүүдэд эхний ээлжинд Засгийн газрын нөөц хөрөнгөөр 60 ширхэг Land Cruiser 78 Diesel High маркийн автомашиныг нийлүүлсэн. Тэгвэл энэ ажлын хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг болох Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын …
-
28 May
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ Хүй долоон худагт болно
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг …
-
28 May
“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол маргааш эхэлнэ
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол маргааш (2024.05.29) эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах …
-
28 May
“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар мэдээлэл өгөв. Тогтоолын төсөл батлагдсанаар олон улсын …
-
28 May
Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа
Нийслэл хот, нийтийн аж ахуйн нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор тус салбарт ажиллаж буй албан хаагчдын хүүхдүүдийг Герман улсад сургана. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтын хүрээнд ганцаарчилсан ярилцлага …