Төв цэнгэлдэх орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд 161 ажилтан, 27 техниктэй ажиллаж байна

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд долоон байгууллагын зам, талбайн үйлчлэгч, жолооч, ачигч зэрэг нийт 161 ажилтан, 27 техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр 05:00-00:00 цагийн хооронд ажиллаж байна. Явган замын цэвэрлэгээ, түүвэр хог хаягдал цуглуулах, авто зам болон зогсоол дээр тогтсон усыг соруулах, явган замыг хөөстэй угаалгаар угаах ажлыг тогтмол гүйцэтгэж байна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах “Хотын дарга сонсож байна” тусгай …