Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа. Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, …
Мэдээ мэдээлэл
July, 2024
-
3 July
НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томиллоо
НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томилсон. Иймээс НЗДТГ-ын даргаар НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатарыг томиллоо. П.Хадбаатар нь 2002 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2020 онд Дотоод хэргийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм. Түүний ажлын туршлагаас танилцуулбал, 2009-2017 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр …
-
3 July
НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаярыг томиллоо
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томиллоо. Л.Хосбаяр нь Инженер, Нягтлан бодох бүртгэл, Эрх зүйч мэргэжилтэй, удирдлагын ухааны магистр зэрэгтэй. Хөдөө, …
-
3 July
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, БНКазУ-ын Шадар сайд Г.Т.Койшыбаев …
-
3 July
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-г нээлээ
НЗДТГ, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл …
-
3 July
НЗД-ын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томиллоо. Н.Мандуул нь 2000 онд ерөнхий …
-
3 July
Б.Хонгорзул Парис-2024 олимпын наадамд оролцохоор боллоо
Олон улсын олимпын хорооноос Орос, Беларусын тамирчдын талаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын квотод дахин хуваарилалт хийжээ. Ингэхдээ журмын дагуу жендерийн тэгш байдлыг харгалзан, эрх аваагүй үлдсэн хамгийн өндөр чансаатай олимпын хороонд квот өгөх шийдвэрийн дагуу чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцохоор боллоо. Ингэснээр манай эмэгтэйчүүд бүтэн багаараа Парис-2024 олимпын …
-
3 July
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны 07 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор эх орноосоо мордлоо. Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт …
-
2 July
Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна
Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн болон баяр наадмын үеийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 2, 3-ны өдрүүдэд бороо орохгүй. Агаарын температур өдөртөө 24-28 хэмийн халуун байх төлөвтэй байна. Харин долоодугаар сарын 4-6 өдрүүдэд өдөртөө бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний …
-
2 July
О.Батнайрамдал: Боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллана
Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөлөө. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тангаргаа өргөснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр “Монгол улс уул уурхайн баялагтай орон тул энэ салбараас ихээхэн хамааралтай. Хамаг асуудал нь энэ салбарт бий. Үндсэн хуульд газар доорх байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан. Үндэсний баялгийн сангаар …
-
2 July
С.Цэнгүүн: Дөрвөн жилийн хугацаанд улс төрийн хувьд маш их зориг шаардсан реформын ажлуудыг хийнэ
Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөлөө. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн тангаргаа өргөснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр “Иргэд шинээр сонгогдсон гишүүдэд маш их хүлээлттэй байгааг анзаарч байгаа. Тиймээс бид маш сайн хариуцлагатай ажиллаж, юу хийж чадахаа ард түмэндээ харуулах шаардлагатай. Миний хувьд залуу хүн учраас гишүүнээр сонгогдсон дөрвөн …
-
2 July
Д.Амарбаясгалан: Улсын Их Хурал олон нийтэд нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа ил тод явуулна
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламентад шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдан, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлсэн. Анхдугаар хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай саналаар санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж УИХ-ын …
-
2 July
Д. Амарбаясгаланг Улсын Их Хурлын даргаар сонголоо
Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Хурлын анхдугаар чуулган өнөөдөр (2024.07.02) 10 цаг 00 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ. Шинээр сонгогдсон 126 гишүүд тангараг өргөсний дараа Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн …
-
2 July
У.Хүрэлсүх: Сонгогч олныхоо итгэл найдварыг дааж, нэр төртэй ажиллахыг онцгойлон сануулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Эрхэм хүндэт ард иргэд ээ, Монгол Улсын Их Хуралд шинээр сонгогдсон эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Монгол төрийн өндөр босгыг давж ард түмнийхээ итгэл, найдварыг хүлээн, өргөн …
-
2 July
Л.Мөнхбаясгалан: Төрөөс хулгайчдыг зайлуулахын төлөө парламентад орж ирсэн
Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөлөө. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан тангаргаа өргөснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр “Би Говийн бүсийн 7 дугаар буюу том тойргоос сонгогдож, иргэдийн итгэлийг хүлээсэн. Төр, ард түмний эрх ашгийн төлөө ажиллана гэж тангарагласан, тэгж ч ажиллах болно. Өмнө нь сэтгүүл зүйн салбараас УИХ-ын …