Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд 257 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 107, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 40, Авлига, албан тушаалын 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг …
Мэдээ мэдээлэл
June, 2024
-
11 June
Ховдыг урд хөрштэй боомтоор холбох Байтагийн зам 2025 онд ашиглалтад орно
Булган боомт чиглэлийн авто замаас Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл 2023 оны 11 сард хэрэгжиж эхэлсэн. Замын барилгын ажлыг 2025 онд дуусгах төлөвлөгөөтэй байна. Тус авто зам ашиглалтад орсноор баруун бүс нутаг буюу Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдох боломж нээгдэж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэнэ. …
-
11 June
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам болно
“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ удаагийн наадамд оролцохоор БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар орнуудаас 170 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Наадмын хүрээнд төв талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн улсуудын үндэсний …
-
11 June
Завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зургаадугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ. Завьт эргүүлийн бүрэлдэхүүн өчигдөр голын эрэг дагуу зорчиж байсан 200 гаруй иргэнд гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Мөн голын эргээс …
-
10 June
Сэлбэ, Дунд голын лаг хагшаас цэвэрлэж, усны урсцыг сайжруулахыг үүрэг болголоо
Нийслэлийн Онцгой комиссын V хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Улаанбаатар хотын зургаадугаар сарын олон жилийн дундаж температур+12-оос +16 хэм бол хур тунадасны олон …
-
10 June
Өнөөдрийн байдлаар нийт 398 мянга гаруй цэцэг тариад байна
Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 398 мянга гаруй цэцэг тариад байна. Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд …
-
10 June
Кэмбрижийн Их сургуульд Монгол соёл судлалаар судалгаа хийх судлаачдад тэтгэлэг олгоно
Засгийн газрын хуралдаанаар ИБУИНХУ-ын Кэмбрижийн Их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвд Монгол судлалын чиглэлээр судалгаа явуулах судлаачдыг дэмжих зорилго бүхий тэтгэлэг олгох асуудлыг хэлэлцэж баталлаа. Энэхүү тэтгэлгийг олгох асуудлаар Соёлын сайд Ч.Номин 2023 оны 11-р сард Кэмбрижийн Их сургуульд зочлон тус сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвийн удирдлагуудтай уулзсан. Тус төвийн удирдлагуудтай монгол судлалыг эрчимжүүлэх, судлаачдад жил …
-
10 June
Баянхошуу дэд төвийн 150 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ
НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 150 айлын барилга угсралтын ажил Баянхошуу дэд төвд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар нийслэл …
-
10 June
Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалт 50 хувьтай үргэлжилж байна
Соёлын сайд Ч.Номин Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын явцтай танилцлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Чойжин лам сүм музейн сэргээн засвар” барилгын ажлыг гүйцэтгэхээр “Зэндмэн суварга” ХХК шалгарсан. Энэ хүрээнд тус сүм музейн Хаалган сүм, Махранзын сүм болон саравчны сэргээн засварлалтыг хийж гүйцэтгэж байна. Чойжин ламын сүм музейг хамгийн сүүлд 1961 онд сэргээн засварлаж олон нийтэд нээлттэй болгож …
-
10 June
Х.Нямбаатар: “Фүлхэм” клубийн дэмжигчдээр дамжуулан Монголын аялал жуулчлалыг дэлхийд сурталчилна
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд 2024 онд дотоод болон олон улс руу чиглэсэн арга хэмжээнүүдийг нэгтгэх “Go Mongolia” Үндэсний брэндингийг хэрэгжүүлж буй. Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг дэлхий дахинд сурталчлах, жуулчдыг татах зорилготой “Go Mongolia” брэндингтэй хамтран ажиллахаар Английн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирээд байгаа …
-
10 June
СЕХ-ноос нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж, амжилт хүслээ
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдийн төлөөлөлд өнөөдөр Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж, амжилт хүслээ. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нам, эвслийнх төлөөлөл болон бие даагчид, тэднийг төлөөлөх хүн гардаж авсан юм. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт 19 нам, …
-
10 June
Үндэсний их баяр наадмын сорилго барилдаанд Д.Анар заан түрүүллээ
Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 224 бөхийн бөхийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, …
-
10 June
Улсын начин Б.Дэлгэрсайханы нэрэмжит барилдаанд Н.Золбоо харцага түрүүллээ
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хороог үүсгэн байгуулсны түүхт 40 жилийн ойд зориулсан, Сайхан сумын харьяат, Монгол Улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Н. Золбоо түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” …
-
10 June
Чөлөөт бөх: Д.Отгонжаргал мөнгө, П.Орхон, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ
Унгарын Будапешт хотноо бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9 –ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д Гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний дараа манай баг тамирчид үргэлжлүүлээд Унгарын олимпын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд гарна.Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай 5 эмэгтэй …
-
9 June
Соёлын сайд Ч.Номингийн санаачилгаар Английн алдарт “Фүлхэм” клуб “Go Mongolia” брэндийг дэлхийд сурталчлахаар боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж “Go Mongolia” үндэсний шинэ брэндээр дамжуулан Соёлын яам холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр олон талт ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Энэ хүрээнд “Go Mongolia” үндэсний брэнд-Их Британийн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Манай улсад өчигдөр хүрэлцэн ирсэн “Фүлхэм” клубийн хаалгач …