Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2026.06.29/ хуралдаанаар Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар тов тогтоолоо. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн С.Зулпхарыг томилсон бөгөөд Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн 10 нэр дэвшигч сонсголд оролцоно.

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …