“Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замын тэгш байдал алдагдсан, суулт үүссэн хэсгийг засварлаж, асфальт бетоноор хучина. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Мэдээ мэдээлэл
June, 2024
-
12 June
Хугацаат цэргийн алба хаагчдын орчин нөхцөлийг бүрэн шинэчилж байна
Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын шийдвэрээр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдынхаа орчин нөхцөл, цэргийн байр, амрах байрыг бүрэн хэмжээнд засварлан шинэчилж, ор, дэр, хөнжлийг нь шинээр хангаж, түрүүч, байлдагч бүрийг хувийн хэрэгцээний зүйлсээ хадгалах шүүгээтэй болгохоор ажиллаж байна. Одоогоор нэгтгэл, ангиуд 29 цэргийн байрны барилгыг засварлах ажлыг өрнүүлж байгаа бөгөөд гадна засвар, дотор …
-
12 June
Улсын гуравдугаар төв эмнэлэг АНУ-ын мэдрэлийн мэс заслын эмч нартай хамтран ажиллаж байна
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь АНУ-ын “ВИРТУ” сантай 2014 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус сангийн шугамаар АНУ-ын Гэгээн Барнабасын Гэмтлийн төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, мэдрэлийн мэс засалч Реза Яссари тэргүүтэй тархи нуруу нугасны мэс заслын зочин профессорийн баг УГТЭ-т ирж ажиллалаа. Америкийн зочин профессорын багийнхан зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх …
-
12 June
Зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр тээвэрлэлт хийж байна
Нийслэлийн хэмжээнд зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг. Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийж байна. Иргэд, аж ахуйн нэгж нь хог хаягдлаа …
-
12 June
“Хүслийн хайрцаг”-т санал, хүсэлт, мөрөөдлөө бичиж, үлдээсэн хүүхдүүдийн захидлыг Ерөнхий сайдад уламжиллаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024” гүйлтийг 06 дугаар сарын 01-ний өдөр …
-
12 June
Улиас модны унгиралыг тусгай техникээр даралтад усаар шүршиж байна
Улиас нь бургасны овогт хамаарах модлог ургамлын нэг бөгөөд эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгарил унагадаг. Энэхүү унгарилыг бууруулахаар есөн дүүрэгт хуваарийн дагуу тусгай техникээр даралтад усаар шүршиж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38,838 ширхэг улиас байдгаас үүний 46.9 хувь буюу 18,232 ширхэг эм улиас байдаг. Энэхүү эм улиас модны улингарын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр …
-
12 June
Э.Гантуяа: 5-17 насны 138.5 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна
Өнөөдөр /2024.06.12/ “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран “Амлалтаа биелүүлье-Хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриа дор “Хүүхдийн хөдөлмөрийн асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. “Хүүхдийн хөдөлмөрийн асуудал” зөвлөгөөнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, …
-
12 June
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамт дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа. Хоёр улс далайд гарцгүй, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнууд гэдгийг төрийн тэргүүн …
-
12 June
Дүнжингаравын уулзварт гарсан галын улмаас 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны 1 дүгээр сард гарсан галын хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. Ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор 6 төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч …
-
12 June
Сэлбэ голын голдирол дагуух лаг, шавар, мод бутыг зөөвөрлөнө
Нийслэлийн Засаг Даргын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/662 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ, нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар болон дүүргүүдийн холбогдох байгууллагуудын хамтарсан хурал боллоо. Хурлын үеэр УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж, Геодези, усны барилга …
-
11 June
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нарыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын …
-
11 June
Хулгайн утас худалдан авах гэж буй эсэхээ E-Mongolia порталаас мэдэх боломжтой
Цагдаагийн байгууллагаас Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хулгайд алдагдсан гар утасыг түргэн, шуурхай олж тогтоохын тулд үүрэн телефоны оператор компаниудтай цахим сүлжээгээр холбогдож мэдээлэл солилцох ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд алдагдсан болон гээгдүүлсэн гар утасны IMEI дугаараар хайлт хийж, мэдээлэл авах боломжийг “Төрийн цахим үйлчилгээний E-Mongolia” системд нэвтрүүллээ. Тухайлбал, Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгаа болон гээгдүүлсэн гар утасны мэдээллийг “Төрийн …
-
11 June
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Тонглун Сисүлит болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …
-
11 June
Метро барих зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Dohwa Engineering” компани үзүүлнэ
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын “Dohwa Engineering”, “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа. Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсад анх удаа хоёр үе шаттай зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр …
-
11 June
Соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулна
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг Чингис хааны музейд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, дүүргийн прокурорын газрын прокурорууд болон Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны музей, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий …