Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа …
Мэдээ мэдээлэл
May, 2024
-
20 May
Пара таеквондогийн тамирчид хоёр АЛТ, нэг ХҮРЭЛ медаль хүртлээ
Вьетнам улсын Данан хотод пара таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд Монголын тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ. Ес дэх удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан …
-
20 May
Жүдо: Б.Баасанхүү ДАШТ-ээс алтан медаль хүртлээ
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-ны өдрүүдэд болж байна. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин оролцож байгаа бол манай улсаас 18 жүдоч хүч үзэж байгаа билээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Италийн жүдочийг вазари үнэлгээгээр ялснаар алтан …
-
20 May
А.Хаянхярваа: “Яг түүн шиг” шоунаас их зүйл сурч, мэдэрч байна
“Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаарын ялагч, “Номин Талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваатай ярилцлаа. -“Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаарын ялагч болсонд нь баяр хүргэе. -Баярлалаа. -Энэ дугаарт өөрийгөө түрүүлнэ гэж бодож байсан уу? -Надад дэлхийн алдартай сопрано хоолойт Монсеррат гэх эмэгтэй таарсан. “Яг түүн шиг” шоуны энэ дугаарт бүжигтэй, жүжиглэлт ихтэй гоё үзүүлбэрүүд их байсан учир өөрийгөө ялна гэж …
-
17 May
Д.Очирбат:Цахим шилжилт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нөлөөтэй
Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд” сургалт энэ сарын 16-нд Дархан-Уул аймагт боллоо. Сургалтад аймгийн удирдлагууд болон бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан 450 гаруй хүн хамрагдаж төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах тэр дундаа эрүүл …
-
17 May
Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ
Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин хүртэж, 20 сая төгрөгөөр шагнагдлаа. Ахлах ахлагч Д.Тэмүүжин нь Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа 3342 удаагийн гал түймрийн …
-
17 May
Нийслэлийн хэмжээнд “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд тус хөдөлгөөний үйл ажиллагааг нийслэлд идэвхжүүлж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох, хорт зуршил, архи тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг авч …
-
17 May
Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна
Ашигт малтмалын лицензийн эмх замбараагүй олголт, орон нутгийн иргэдийн саналыг авдаггүй, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг иргэд олон нийт ихээр шүүмжлэх болсон. Иймд дур зоргоор хүч түрэн, хууль зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог байдлыг таслан зогсоож, цаашид ийм байдал давтагдахаас сэргийлэх зорилгоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлалаа. Энэ хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох …
-
17 May
Нийтийн эзэмшлийн зам, талбайд өргөтгөл барьж байсан зөрчлийг арилгууллаа
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын захирамжаар хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий таван Ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн …
-
17 May
СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг …
-
17 May
Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. Түүхт ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн …
-
17 May
35 дахь удаагийн Номын баяр маргааш нээлтээ хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ. Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй Номын баярын арга хэмжээ “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагаа тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын …
-
17 May
О.Номинчимэг: “Хангай” зочид буудал 2010 оноос хойш татвараа төлөөгүй
Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал хувийн өмчид шилжсэн тус буудал татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаар хоёр салж, нэг давхарт нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ явуулсаар байгаа хэдий ч мөн л улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. Энэ асуудалтай холбогдуулан …
-
17 May
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа
Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллан, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР: Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны гишүүн, бэлтгэл …
-
17 May
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт Орхон аймагт боллоо
Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний сургалт Орхон аймагт боллоо. Орхон аймгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, засаг захиргааны нэгжийн төлөөлөл 400 гаруй хүнийг хамруулсан уг сургалтын зорилго нь эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний …