Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс завсарлага авсан. (дэлгэрэнгүйг эндээс)

Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан тус бүлгээс авсан завсарлагын хугацааг сунгах хүсэлт гаргасан ч хуралдаан даргалагчаас хугацааг сунгах боломжгүй гэв.

Ингээд Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор нууц санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 91 гишүүний 84 хувь нь дэмжсэн тул үүнтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцлоо.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …