Мэдээ мэдээлэл

March, 2024

  • 14 March

    Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй

    “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын нэгдүгээр хуралдаан “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвээр боллоо. Тус нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши, “Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон, “Ирээдүйн эрчим хүч – …

  • 14 March

    Тээвэр логистикийн үйлчилгээг хотын захад төвлөрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал буурна

    Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, стратегийн чухал ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал …

  • 14 March

    Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу хэсэгт төрийн 70 гаруй байгууллага ажиллаж байгаа нь түгжрэл, төвлөрлийн гол шалтгаан болж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр  сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж …

  • 14 March

    Тапан Мишра: Монгол Улсад Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах ХЭҮК-ын санаачилгыг бүрэн дэмжиж ажиллана

    Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас санаачлан Швейцар Улсын Женев хотноо 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хүний эрх-75” дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Засгийн газраас “She for He” санаачилгыг хэрэгжүүлэх, Монгол Улсад Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах тухай ХЭҮК-ын санаачилгыг …

  • 14 March

    Европын Холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламж олголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулахад зориулан Европын Холбооноос олгож буй 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламжийн батламжийг гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал …

  • 14 March

    Даац хэтрүүлсэн ачаа тээвэрлэлтийг 30 хоногийн хугацаанд зогсооно

    Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг. Тиймээс энэ сарын 20-ны өдрөөс 04 дүгээр 20-ны өдөр хүртэл автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ …

  • 14 March

    Б.Энх-амгалан: Хүний амь, эрүүл мэнд хохирсон таван хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн

    Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалтай холбоотой хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас тодрууллаа. -Хан-Уул дүүрэгт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж буйтай холбоотойгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнтэй холбоотой дүрэм, журам зөрчигдөж, хүний амь, эрүүл мэнд хохирох тохиолдол нэлээд гарсан. Танай Прокурорын газраас тэдгээрийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтэд судалгаа …

  • 14 March

    “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганыг 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Үндэсний II чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. “Нийгмийн хөгжилд …

  • 14 March

    “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум албан ёсоор эхэллээ

    Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр болж байна. Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөх юм. Форумд төр, хувийн хэвшлийн …

  • 14 March

    10 аймгийн 37 сум мөсөн буюу төмөр зудтай байна

    Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 37 сум мөсөн буюу төмөр зудын, 16 аймгийн 130 сум цагаан зудын, 14 аймгийн 49 сум, нийслэлийн 4 дүүрэг цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Баянхонгорын Хүрээмарал, Баянлиг, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Баруунбаян-Улаан, Булганы Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Төвийн Батсүмбэр, Дундговийн Өлзийт, Адаацаг, Цагаандэлгэр, …

  • 14 March

    “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээ зохион байгууллаа

    Нью-Йорк хотноо гуравдугаар сарын 11-22-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганы хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн банк хамтран “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээг чуулганы эхний өдөр амжилттай зохион байгууллаа.  “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах …

  • 14 March

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ

    Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган Баасан (2024.03.15) гарагт нээлтээ хийнэ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “…ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй …

  • 14 March

    Шар усны үерт 11 өрхийн гэр байшин, нүхэн гарц автжээ

    Өчигдөр /2024.03.13/ нийслэлийн Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүрэгт болон Увс аймгийн Давст суманд айл өрх шар усны үерт автсан тухай дуудлагаар алба хаагчид ажиллав. Түүнчлэн төмөр замын доод талын болон автозамын доогуурх хоёр нүхэн гарц шар усны үерт автсан дуудлагаар ажиллалаа. Ингэхдээ мотопомп ашиглан усыг соруулах, суваг шуудуу гаргаж ус зайлуулах мөн зарим айлын гэрийг нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон байна. Цаашид …

  • 14 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 15-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2024 оны гуравдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хагаст үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас орно. Бусад нутгаар …

  • 13 March

    Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” аяны талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, үерийн эрсдэлийн индексийг арифметик дунджаар тооцож, өмнө жилүүдэд хийгдэж байсан судалгааны ажлууд болон бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан тодорхойлоход нийслэлийн үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу “Маш …