УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Улсын их хурлын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сүүлийн үед Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал иргэдийг талцуулж байна. Өмнө нь бид нар хөрөнгө оруулалтыг гадаадынх бол дэмждэг, дотоодынх бол тоохгүй байх тухай ярьдаг байсан. Уул уурхайнх бол дэмждэг, үндэсний үйлдвэрлэл …
Мэдээ мэдээлэл
January, 2024
-
11 January
Монгол бөхийн өргөөнд хүүхэд багачууд үндэсний бөхөөр үнэ төлбөргүй хичээллэх боломж бүрдлээ
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэ хүрээнд өсвөрийн бөхийг бага наснаас нь мэргэжлийн түвшинд бэлтгэх сургалтыг явуулах, бөхийн залгамж халааг үргэлжлүүлэх, тэдний бие бялдарыг хөгжүүлэх, спортоор дамжуулан монгол бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэмд нөлөөлөх эерэг хандлагын нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг тусгажээ. Улмаар …
-
11 January
“Бидний араншин” киног энэ сарын 19-нөөс үзэгчдэд хүргэнэ
“F” студи, “Update” энтертайнмент хамтран дэлгэцийн ээлжит бүтээлээ “Бидний араншин” нэртэйгээр, комеди, драм төрлөөр бүтээжээ. Киног Ц.Амартүвшин найруулж, гол дүрүүдэд Ч.Төгөлдөр, Д.Дэлгэрсайхан, А.Бямбабаяр, С.Зоригт нар тоглосон байна. Өсөхөө, Нямаа, Хорлоо, Хуягаа дөрөв багын найзууд. Тэдний нөхөрлөлийн үнэ цэнийг Өсөхөөгийн бяцхан охин хүнд өвдсөнөөр амьдрал сорино. Нэгийнхээ гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн төлөө тэд чадах чинээгээрээ хичээж, дөрвөн ажил мэргэжилтэй …
-
11 January
Говьсүмбэр аймагт Хууль тогтоомж сурталчлах дөрөв дэх төвийг байгууллаа
Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах, ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан …
-
11 January
А.Адъяасүрэн:“Газраа үнэгүй ашиглуулахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй” гэдэг гадаадын нэг бизнес байхгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Улсын их хурлын гишүүн А.Адъяасүрэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Улсын их хурлын гишүүн А.Адъяасүрэн: Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр хэлэх үг байна. Иргэдээс маш их санал ирж байгаа учир дуу хоолой нь болох ёстой. “Гаднын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна” гэж үгийг минь битгий гуйвуулаарай. Монгол хүн, монгол газар …
-
11 January
“Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлэг болно
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн …
-
11 January
Цоохор ирвэс болон ойн булганы арьсыг бусдад худалдаалах гэж байсныг илрүүлжээ
Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн И, Д нар нь хууль бус ангийн түүхий эдийг бусдад худалдаалах зорилгоор хадгалан тээвэрлэж, бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, Олон улсын болон Монгол орны нэн ховор амьтдын жагсаалт, улаан номд орсон Цоохор ирвэсийн 2.2 метр урттай 1 ширхэг арьс, ховор амьтдын жагсаалтад орсон Ойн булганы 7 ширхэг арьсыг бусдад …
-
11 January
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Алтайн уулархаг нутгаар 11-12-нд шилжих шөнө халуун хуурай салхитай, 12-ны өдөр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар 11, 12-нд хүйтний эрч сулрах боловч 13, 14-нд хүйтний эрч чангарна. 2024 оны нэгдүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас …
-
10 January
Төв цэвэрлэх байгууламж руу их хэмжээний химийн бодистой хаягдал ус нийлүүлж байсан газруудыг шалгуулахаар боллоо
Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Туул голын сав газрын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал бохир ус гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг Ус, сувгийн удирдах газартай хамтран шалгаж, холбогдох арга хэмжээг авлаа. Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт арьс шир, ноос ноолуур боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг нэр бүхий 6 компанийн үйл ажиллагаатай танилцаж, Төв цэвэрлэх …
-
10 January
Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгав. Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр …
-
10 January
Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа”-д шилжүүлэх талаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанд орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжлээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал, зорчигч үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны нислэгийн оргил ачааллыг …
-
10 January
Олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ. Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг …
-
10 January
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Улсын Их Хурлаас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг …
-
10 January
Г.Занданшатар: Газар эзэмших ашиглахтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг ард иргэдээр хэлэлцүүлж шийдвэрлэх шаардлагатай
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хүсэлтээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.01.10) Улсын Их Хурал гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен, Ц.Туваан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын төлөөлөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийлж, Монголын Ардчилсан Холбооны шаардлагыг Улсын …
-
10 January
Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж, өнөөдөр /2024.01.10/ УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлээд Ч.Хүрэлбаатар гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл цацагдаж эхэлсэн. “Ч.Хүрэлбаатар бол хятадын эрлийз, хурлийз” гэдэг гүтгэлэг тараасан. Дараа нь Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд Монгол Улсын газар нутгийг 100 …