Мэдээ мэдээлэл

August, 2023

  • 4 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “MITRE” корпорацид зочлов

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “MITRE” корпорацид зочилж, тус байгууллагын дата шинжилгээ, симуляцийн судалгаа, туршилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.   “MITRE” корпораци дэд бүтэц, цахим хөгжил, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагааг дэмжин тулгамдаж буй бэрхшээл, сорилтуудыг судлан тодорхойлж дата, дэвшилтэт технологид суурилсан шийдлүүдийг гарган ажилладаг талаар тус байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч …

  • 4 August

    Монгол Улс, АНУ-ын тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү айлчлал хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар …

  • 3 August

    Даншиг наадмаар нийтийн тээврийн хоёр чиглэлд автобус үйлчилнэ

    “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн хоёр чиглэлд 10 автобус үйлчилнэ. Тодруулбал, Наймдугаар сарын 05-нд 07:00-23:00 Наймдугаар сарын 06-нд 08:00-22:00 цагийн хооронд “МУБИС-Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ. Чиглэл, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн …

  • 3 August

    Д.Батсүх: “Даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бөхийн барилдааныг гурван төрлөөр зохион байгуулна

    НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа. -Энэ наадам өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн наадам юугаараа онцлог вэ? -“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ …

  • 3 August

    АН: Сонгуулийн амлалтандаа хөтлөгдөж төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж байна

    Ардчилсан намаас өнөөдөр  7-р сарын 31-ны өдөр зохион байгуулагдсан Хангайн бүсийн эдийн засгийн форумын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн гишүүд, дэмжигчид нийт 700 гаруй төлөөлөл оролцсон Хангайн бүсийн “Эдийн засгийн форум”-ыг  зохион байгууллаа. Форумд оролцогчдын 80 гаруй хувь нь залуу бизнес эрхлэгч, гишүүд байсан. Эдийн засгийн форумд оролцсон оролцогчдын санал, дүгнэлтүүдийг нэгтгэвэл 5 …

  • 3 August

    Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл …

  • 3 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны наймдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн …

  • 2 August

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны эхний 7 сарын байдлаар 14.4 сая тонн нүүрс борлуулав

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны 10 дугаар сард онцгой дэглэм тогтоосноос хойш компаний борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, олборлолт 2.7 дахин нэмэгджээ. Өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс экспортолж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалттай ажилласан. Тэгвэл 2023 оны  07 сарын 31-ний өдрийн байдлаар 14.4 сая тонн нүүрс экспортолж, 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийн, 2022 оны …

  • 2 August

    АНУ Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш мөн

    АНУ Монгол Улсын ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн дэлхий нөлөө бүхий гүрэн юм. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд: “АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх”-ээр  зааснаар “гуравдагч хөрш”-ийн бодлого Монгол төрийн албан ёсны бодлого болсон билээ. АНУ нь …

  • 2 August

    Нийслэл 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаас гаргахаар төлөвлөж байна

    Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг …

  • 2 August

    Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг наймдугаар сарын 21-нээс олгоно

    ХХҮЕГ-аас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын наймдугаар сарын хуваарийг танилцууллаа. Хуваарьт хүүхдийн 100,000 төгрөгийн тэтгэмжийг наймдугаар сарын 21-нээс олгоно гэжээ.  

  • 2 August

    Энхийг сахиулагч цэргийн эмч, сувилагч нар Суданы иргэдэд тусалжээ

         БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийнхан суданы иргэд рүү хандсан ээлжит бүтээлч ажил, сайн үйлсийн талаар НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.      Өмнөд Суданд борооны улирал эхэлсэнтэй холбогдуулан зарим төрлийн халдварт өвчнийг илрүүлж оношлох, эмчилгээ үзүүлэх зорилгоор Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийн эмч, …

  • 2 August

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны наймдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, …

  • 1 August

    Бага тойруу орчмын дулааны шугамын шинэчлэлийн ажил энэ долоо хоногт дуусна

    Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил 19 байршилд дулааны 28 км урт шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж буй. Үүнээс Бага тойруугийн нийт 2600 метр шугам сүлжээг иж бүрэн сольж байгаа. Шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа газар дээр нь ажиллав. Бага тойруу дахь магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Цаг уур, …

  • 1 August

    М.Мөнхгэрэл:Ундны усны шинжилгээний дүнд эерэг сорьц илрээгүй

    Долоодугаар сард нийслэлд орсон их хэмжээний борооны улмаас орон сууцны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хөрсөнд бохирдол үүссэн. Үүнтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин дэгдэх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэн ундны ус, хөрсөнд шинжилгээ хийсэн юм. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч М.Мөнхгэрэлээс тодрууллаа. -Үерийн дараа хаанаас, ямар сорьц авч шинжилгээ хийсэн …