Төрөөс ИЗНН-д олгосон 455 сая төгрөгийг юунд зарцуулсан вэ Б.Батбаатар даргаа?

​ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд 80 орчим мянган хүний санал авч, УИХ-д жагсаалтаар 4 суудал авсан. Энэ тухайд Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд Сонгуулийн Ерөнхий хорооноос улс төрийн нам эвслийн УИХ-ын сонгуульд авсан суудлын тоо, сонгогчийн саналд үндэслэн төрөөс санхүүжилт олгодог журмын дагуу ИЗНН-д 2025 онд 455 сая төгрөг олгохыг зөвшөөрсөн тогтоол гаргасан байна.

СЕХ-ны тогтоолд заасны дагуу ИЗНН-д олгох ёстой 455.419.800 төгрөгийн санхүүжилтийг ИЗНН-аас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2025 оны 05 сарын 20-ны өдөр бүрэн олгосон гэдгийг СЕХ албан бичгээр мэдэгджээ.

​

​Төрөөс олгосон энэ мөнгөн зардал бол тухайн намын үйл ажиллагаанд бүрэн зориулагдах ёстой бөгөөд намын гишүүдийг чадавхижуулах, тэдний боловсрол мэдлэгийг өргөжүүлэх, зарцуулагдах зориулалттай юм.

Гэтэл ИЗНН-ын дарга намын гишүүддээ, намын анхан дунд шатны гишүүддээ хандан ийм мөнгө аваагүй гэж худал хэлсэн төдийгүй, аль 5 сард авсан энэ мөнгийг хэрхэн зарцуулснаа ч намынхаа журмын нөхдөд мэдэгдэлгүй тас нуусан байна.

Үүнтэй холбогдуулан ИЗНН-ын Нийслэлийн намын хорооноос Б.Батбаатар даргадаа хандан энэ зардлын зарцуулалтын талаарх тайлан мэдээллээ олон нийтэд хүргэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн аж.

А.Галт

Эх сурвалж: Amlalt.mn

​

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …